2022 оны гүйцэтгэлээр тэргүүлэгч ББСБ аль нь вэ?
- 2022 онд ББСБ салбарын нийт хөрөнгө өмнөх оноос 30.1%, цэвэр ашиг 49.0%-аар тус тус өссөн
- Харин Инвескор, ЛендМН, Сэндли нь ББСБ-ын салбарын дундаж өсөлтөөс өндөр үр дүнтэй ажилласан байна
- ББСБ-ын салбарт Инвескор ББСБ ХК ₮32.9 тэрбум цэвэр ашгаар тэргүүллээ
Инвексор ББСБ, ЛендМН ББСБ, Сэндли ББСБ, Ард Кредит ББСБ -уудын 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гарсан тул харилцагч нартаа мэдээлэл болгон бэлтгэлээ.
2022 онд ББСБ салбарын нийт хөрөнгө 30.1%-аар өссөн бол нээлттэй хувьцаат компани хэлбэртэй ББСБ-уудын хувьд дараах өөрчлөлтүүд нийт хөрөнгөд гаржээ.
2022 оны гүйцэтгэлээр тус компаниудаас зөвхөн Ард Кредит ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ буурсан бол Сэндли ББСБ-ын хувьд 2022 оны 9-р сард IPO хийж, нийт 10.05 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн явдал болон ашигт ажиллагаа, үйл ажиллагааны тэлэлт өндөр эерэг нөлөөлөл үзүүлсэн байна.
Харин нийт хөрөнгөд эзлэх өр төлбөрийн хэмжээг харуулдаг үзүүлэлт буюу өрийн харьцаа үзүүлэлтийг авч үзвэл дараах дүр зурагтай байна.
Өрийн харьцаануудаас авч үзэхэд Сэндли ББСБ-ын өрийн харьцаа хамгийн бага буюу 38.6% боловч тус компанийн хувьд 2023 оны эхээр 8.5 тэрбум төгрөгийн нээлттэй бондын хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Иймд нээлттэй хувьцаат компаниудын хувьд бүгд ойролцоо түвшинд буюу 60%-аас 70%-ийн өрийн харьцаатай байна.
2022 оны жилийн эцсийн байдлаар ББСБ-уудын үндсэн үйл ажиллагаа болох зээл олголт нэмэгдэж, үүнийгээ дагаад хүүгийн орлого болон үйлчилгээний хураамж шимтгэлийн орлого харгалзан 66.5 хувь болон 42.9 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үйлчилгээний хураамж шимтгэлийн орлогын дийлэнх хувийг бага дүнтэй, богино хугацаатай, хүүгүй онлайн зээл олгож буй ББСБ-уудын үйлчилгээний шимтгэлийн дүн бүрдүүлж байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл авах бол энд бүртгүүлнэ үү
Харин нээлттэй ББСБ-уудын хувьд хүү болон түүнтэй адилтгах орлогын өсөлтөөр Инвескор ББСБ өмнөх оноос 40 гаруй тэрбум төгрөгөөр өсөж 81.0 тэрбум төгрөгийн орлоготой ажилласнаар тэргүүлж байна.
Хэдийгээр хүү болон түүнтэй адилтгах орлого өссөн боловч Ард Кредит ББСБ-ын хувьд хүүгийн бус орлогын бууралттай холбоотойгоор цэвэр ашиг өмнөх оноос 46.3%-аар буурсан үр дүнтэй ажилласан.
Улмаар өөрийн хөрөнгийн өгөөжөөр буюу хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтыг өсгөсөн хувь хэмжээгээр Инвескор ББСБ салбараа тэргүүлж байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл авах бол энд бүртгүүлнэ үү
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Арилжаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх