“TMK Energy” “LF-07” цооногийг амжилттай ашиглалтанд оруулж, хий үйлдвэрлэж эхэллээ.

2025 он 8 сар 28 өдөр
199
0

Эрсдэлийн санамж: Энэхүү мэдээг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК-н зүгээс зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь ямагт эрсдэл дагуулдаг тул та өөрийн шийдвэрийг шаардлагатай бүх мэдээлэл, судалгааг хүлээн авч, харьцуулан гаргана уу. Бидний дэвшүүлсэн таамаглал нь бодит байдалд биелэх баталгаа байхгүй тул та өөрийн мөнгийг алдах эрсдэлтэйг анхаарна уу. Иймээс таны гаргасан аливаа хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой үүдэн гарах эрсдэлийг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа санхүүгийн хэрэгслийн үнэ ханш нь олон тооны гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамаарч хөдлөх ба зарим өндөр эрсдэлтэй санхүүгийн хэрэгсэлд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэйг анхаарна уу.

ГОЛ ӨНЦӨГ:

  • Хамгийн сүүлд шинээр өрөмдсөн “LF-07” цооног ашиглалтанд орж, 2025/08/24 –ны Ням гарагт хий үйлдвэрлэж эхэллээ. 
  • “LF-07” цооногийн насосыг бага хурдаар аажуу эхлүүлж, бусад цооногуудтай хэрхэн уялдаж буйг тестэлж, нэмэлт дата мэдээлэл цуглуулав.
  • Бүх 7 туршилтын цооног одоо ажиллаж газрын гүний даралтыг бууруулж, тасралтгүй хий усны холимгийг олборлож байна.

НЭМЭЛТ ТУРШИЛТЫН ЦООНОГ

“TMK Energy” –с хамгийн сүүлд шинээр өрөмдсөн “LF-07” цооног ашиглалтанд орж, 2025/08/24 –ны Ням гарагт хий үйлдвэрлэж эхэллээ гэв. Одоогийн байдлаар “LF-07” болон эргэн тойрны цооногуудын насосыг бага хурдаар ажиллуулж, нэмэлт дата цуглуулж байгаа аж. Ирэх 7 хоногуудад болон саруудад насосны хурдыг аажмаар нэмэгдүүлж, туршилт-олборлолтын талбайн хураагуурын даралтыг зорилтот түвшин хүртэл бууруулна. Ингэснээр хийн гарцын хэмжээ мэдэгдэхүйц өсөх хүлээлттэй. “LF-07” цооног нь Нарийн сухайтынтуршилт-олборлолтынталбайн хураагуурындаралт бууруулалтыгэрчимжүүлэх, нийт хийн гарцыг нэмэгдүүлэхүндсэн зорилготой.

Шинэ цооногийн нөлөөг шингээсэн шинэ дата мэдээллийг ирэх 7 хоногуудад цуглуулж, газрын гүний даралтыг хэзээ зорилтот түвшин хүртэл бууруулах, хүлээгдэж буй хийн үйлдвэрлэлийн түвшин ямар байх гэх мэт нарийвчилсан таамаглалыг гаргана.

Эх сурвалж: 

https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/a1b90db47967c20c4c2ffe4d3b34c22f

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)