Өнөөдөр биржид: GLMT хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ

2025 он 8 сар 28 өдөр
96
0

ГОЛ ӨНЦӨГ

  • TOП20 индекс 2025 оны эхнээс 2.6%-аар буурч 48,711.6 нэгж болов.
  • Өнөөдөр GLMT хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлсэн бөгөөд 804.3 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
  • “Хувьцааны хуримтлал" багц 2023 оноос хойш 19.7%-ийн өсөлттэй байна.
  • Мөн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн хүндэтгэлийн цан цохих үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

   TOП20 индекс 48,711.6 нэгжид хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 2.4% өссөн үзүүлэлт боллоо. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол буурч 950,000 төгрөг болох байжээ.

ХАМГИЙН ХАМГИЙН...

  Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Монос хүнс ХК, Сүү ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, Премиум Нэксус ХК болон ЛэндМН ББСБ ХК -ууд байсан ба өсөлт нь 4.8%-аас 12.0%-ийн хооронд хэлбэлзлээ.
   Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Эрдэнэс сольюшинс ХК, Женко тур бюро ХК, Дархан нэхий ХК, Шарын гол ХК болон Мандал Ирээдүйн Өсөлт -ууд байсан ба бууралт нь 2.7%-аас 5.6%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛСНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦАН ЦОХИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ, цан цохих ёслол зохион байгуулагдлаа.
Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын удирдлагууд, ахмадууд, үе үеийн албан хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Үйл ажиллагааны төгсгөлд Монголын хөрөнгийн биржийн Арилжааны албаны захирал асан Б.Майцэцэг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7533 дахь удаагийн арилжааг нээх цан цохилоо.
(Эх Сурвал: Монголын Хөрөнгийн Бирж)

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ

   Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987

Түлхүүр үгс:

Хувьцаа

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)