Азийн зах зээл: Газрын ховрын экспортоо хэвийн хийхгүй бол БНХАУ дээр 200% тариф эсвэл өөр хязгаарлалт тавина гэв.
ГОЛ ӨНЦӨГ
- Газрын ховрын экспортоо хэвийн хийхгүй бол БНХАУ дээр 200% тариф эсвэл өөр хязгаарлалт тавина гэв.
- 2025 онд Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид БНХАУ –н бух зах зээлд ихээр хөрөнгө оруулж байна.
- ХНСангаас хүүг бууруулах тухай цухуйлгаснаар ам.доллартой харьцах юанийн ханш сүүлийн 9 сарын дээд түвшинд хүрч, чангарав.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “HSI” индекс ойролцоогоор сүүлийн 45 сарын дээд түвшинд байна.
Лхагва гарагийн 11:00 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.23% унаж 25,505 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.63% өсөв, “CSI 300” индекс 0.30% өсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.32% өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.22% өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.02% унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: SMIC /0981.HK/ 4.1% өсөж 58.55 HKD, SENSETIME /0020.HK/ 11.5% өсөж 2.13 HKD, INNOVENT BIO /1801.HK/ 3.6% унаж 92.30 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.23% -н уналттай.
ГАЗРЫН ХОВОР & АНУ & БНХАУ
Даваа гарагт АНУ –н ерөнхийлөгч Donald Trump Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Jae Myung –тэй уулзах үедээ БНХАУ газрын ховрын экспортоо тогтмол хийхгүй бол БНХАУ дээр “200% -н тариф эсвэл өөр төрлийн хязгаарлалт” тавина гэж хэлжээ. Түүнчлэн Trump –с тарифыг “хүчтэй хөзөр” хэмээн тодорхойлж, хэрэв ашиглавал “БНХАУ –г сүйрүүлнэ” хэмээн хэлжээ.
Эдийн засагч Lynn Song –н зүгээс “Эдгээр яриаг сонсвол газрын ховор нь АНУ –н худалдааны хэлэлцээрт үнэхээр төвөг удаж буй бололтой. Donald Trump –н хэлсэн үг нь хэрэв худалдааны хэлэлцээр бүтэлгүйтэж БНХАУ –с газрын ховрын экспортоо зогсоовол, 200% -н тарифтай нүүр тулна гэсэн далд анхааруулга шиг харагдлаа.” гэж хэлжээ.
Сингапурын “ISEAS-Yusof Ishak” институтийн зочин ахлах судлаач, АНУ –н гадаад худалдааны төлөөлөгч асан Stephen Olson –ны зүгээс газрын ховор нь Бээжинд хэлэлцээрийн ширээний ард “хамгийн том хөшүүрэг” –г өгөх магадлалтайг дурдаж, АНУ –н зүгээс томоохон буулт хийхгүй бол БНХАУ уг хөзрөө чанга атгасаар байх болно гэв.
БНСУ -н ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД
БНСУ –н Үнэт Цаасны Хадгаламжийн Төвөөс мэдээлснээр БНХАУ –н хөрөнгийн зах зээл Япон болон Европын хөрөнгийн зах зээлийг гүйцэж, Солонгосын хөрөнгө оруулагчдын хувьд хоёр дахь том гадаад зах зээл /АНУ –н ард/ болжээ.
2025 оны эхний долоон сарын байдлаар $5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ –н “A” болон “H” ангиллаын хувьцаанд Солонгосын хөрөнгө оруулагчид хийжээ. Энэ нь өнгөрсөн 2024 оны эхний 12 сарын дүнгээс өндөр байна.
Гэхдээ Солонгосын хөрөнгө оруулагчид энэ 8 –р сарын байдлаар $137.7 тэрбум ам.долларын дүн бүхий АНУ –н хувьцааг барьж байгаа нь БНХАУ –н хувьцааны дүнгээс 40 дахин их байна.
ЮАНЬ ЧАНГАРАВ
Хятадын Ардын банкнаас юанийн ам.доллартой харьцах өдрийн жишиг ханшийг сүүлийн 9 сарын дээд түвшинд түвшинд тавьж, юант чангарав. Энэ нь өнгөрсөн Баасан гарагт ХНС –н тэргүүн Jerome Powell хүүг бууруулах тухай цухуйлгасантай холбоотой.
Даваа гарагт Хятадын Ардын Банкнаас ам.доллартой харьцах юанийн жишиг ханшийг 7.1161 /$1 = CNY 7.1161/ дээр тавьсан нь өнгөрсөн 11 –р сараас хойших хамгийн бага дүн буюу юань чангарсан үйл явдал болов.

ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.