Монголбанк дуудлага худалдаа 20230214: 2023 он гарснаар ам.долларын ханш оны эхнээс 1.9% өсөөд байна
Өчигдөр буюу 2023 оны 02-р сарын 14-ний өдөр Монголбанкны ээлжит гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө.
Арилжааны банкуудаас ирүүлсэн санал болон нийлүүлэлтийн хувийг Монголбанк зарлаагүй бөгөөд 45.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн хувьд Монголбанк 2 дуудлага худалдаагаар нийт 80.0 сая ам.долларыг нийлүүлсэн бол энэ долоо хоногт 1 дуудлага худалдаагаар 45.0 сая ам.доллар нийлүүлээд байна.
Харин банкуудын валют арилжааны лимит 50.0 сая төгрөг байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Монголбанкны нэг удаагийн нийлүүлэлт 2022 оны сүүлийн саруудад ойролцоогоор 20.0-30.0 сая ам.долларт хэлбэлзэж байсан бол 2023 он гарснаар нэг удаагийн нийлүүлэлт ойролцоогоор 40.0-50.0 сая ам.доллар болж нэмэгдээд байна.
ГВАН 2022 оны 10 сард 2,785.90 сая ам.долларт хүрч буурснаас хойш 3 сар дараалан өсөж 2023 оны 1 сарын байдлаар 3,559.59 сая ам.долларт хүрээд байгаа нь Монголбанк нийлүүлэлтээ нэмэгдүүлж ам.долларын ханш тогтворжих нөхцөлийг бүрдүүллээ.
Мөн Монгол Улсын Засгийн Газар 2023 оны 5-р сард дуусах байсан Гэрэгэ бондыг амжилттай дахин санхүүжүүлсэн нь энэ онд ГВАН дээр ирэх дарамтыг бууруулснаар зах зээлд эерэг нөлөө үзүүлж энэ онд валютын зах зээл тогтвортой байх боломжийг бүрдүүлж байна.
Гадаад валютын албан нөөц хамгийн сүүлийн буюу 2023 оны 01-р сарын байдлаар 3,559.59 сая ам.доллар байна.
2013-2016 оныг дуустал ГВАНөөц бууралттай байсан бөгөөд 2021 оны 5-р сараас хойш ижил нөхцөл байдал үүсч буйг доорх графикт харууллаа.
Доорх графикт ГВАН бууралттай байсан ижил төстэй жилүүдийн ханшийн хөдөлгөөнийг энэ оны ханшийн хөдөлгөөнтэй харьцуулсан харьцуулалт харагдаж байна.
2023 оны 6 дах долоо хоногийн байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 1.52% сулраад байна.
Түлхүүр үгс:
"Таван Богд Капитал ҮЦК"
Ам.долларын ханш
Валютын зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.