Азийн зах зээл: БНХАУ газрын ховрын олборлолт, боловсруулалтын хязгаарлалтыг улам чангаруулав.
ГОЛ ӨНЦӨГ
- БНХАУ газрын ховрын олборлолт, боловсруулалтын хязгаарлалтыг улам чангаруулав.
- Бямба гарагт “PMI” индекс гарна.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “HSI” индекс ойролцоогоор сүүлийн 45 сарын дээд түвшинд байна.
Мягмар гарагийн 11:17 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.30% унаж 25,780 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.35% өсөв, “CSI 300” индекс 0.34% унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.06% унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.37% унав, БНСУ -н “KOSPI” индекс 0.98% унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: MEITU /1657.HK/ 6.8% өсөж 11.36 HKD, BYD COMPANY /1211.HK/ 4.0% өсөж 120.50 HKD, EAST BUY /1797.HK/ 7.4% унаж 29.26 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.30% -н уналттай.
ГАЗРЫН ХОВОР
Баасан гарагт Бээжингээс газрын ховрын олборлол, баяжуулалтын хязгаарлалтаа чангалав. Уг хязгаарлалтаар БНХАУ –н квотын тогтолцоо зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн газрын ховрын материалуудаас гадна, өөр улс орноос боловсруулалт хийгдэхээр оруулж ирж байгаа импортын газрын ховрын материалуудад мөн хэрэгжиж эхлэхээр болов.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас /”MIIT”/ газрын ховор үйлдвэрлэгч компаниуд ирэх 10 –р сараас эхлэн сар бүрийн 10 –ны өдөр өмнөх сарын газрын ховрын бүтээгдэхүүний урсгалыг шинээр нэвтрүүлсэн мэдээллийн системд шивэх ёстой болжээ.
“MIIT” –с газрын ховрын элемент нь стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмалын нөөц гэдгийг онцлон тэмдэглэж, энэ салбарт гарсан өөрчлөлтүүд нь өмнөх дүрмүүдийг өөрчлөх суурь шалтгаан боллоо хэмээн тайлбарлажээ.
Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдээлснээр, дэлхийн хамгийн их газрын ховрын нөөцтэй БНХАУ нь 2023 онд дэлхийн газрын ховрын нийт үйлдвэрлэлийн 60% -г дангаар үйлдвэрлэсэн байна.
БНХАУ 2025 оны 1 –р сараас 6 –р сар хүртэл газрын ховор элемент хайлуулах, ялгах /”smelting products and separation”/ бүтээгдэхүүний нийт экспортын хэмжээ 32 мянган тонн болж YoY +11.3% өсөв. Газрын ховрын байнгын соронзон материалын /”permanent magnet materials”/ экспорт 22 мянган тоннд хүрч, YoY -19% буурсан байна.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
NBS PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50 –с доош бол уналт, 50 –с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг. Тухайн үзүүлэлтийг БНХАУ –н Үндэсний Статистикийн хорооноос 700 гаруй байгууллагуудаас асуулга авч, тухайн сарын эцсээр тооцож зарладаг.
Caixin PMI гэдэг нь Хятадын бизнесийн мэдээ судалгааны агентлаг Caixin –с гаргадаг Caixin PMI индекс юм. Уг индексийн нэг онцлог нь судалгаанд оролцож буй байгууллагуудын нэлээдгүй хэсэг нь Хятадын зүүн өмнөд эргийн бүсэд байдагт оршдог ба тэр утгаараа тухайн бүсэд байршилтай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжрах нь индексийг өсгөх нөлөө үзүүлдэг. Сар бүр ойролцоогоор 430 гаруй байгууллагаас асуулга авч, тухайн сарын эцэс эсвэл шинэ сарын эхээр тооцож зарладаг байна.
Бямба гарагт өнгөрсөн 8 –р сартай холбогдсон хамгийн эхний статистик үзүүлэлт болох “PMI” индекс гарна.

Азийн биржийн арилжаанд оролцох
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.