2022 оны гүйцэтгэлээр ТОП5 банкны аль нь тэргүүлэв?
ГОЛ ӨНЦӨГ
- 2022 оны байдлаар өмнөх оноос банкнуудын ашиг 36%-аас 288%-аар өссөн үзүүлэлттэй байна.
- Харин ашигт ажиллагааны хувьд Хаан банк 29.5%-ийн өөрийн хөрөнгийн өгөөжөөр тэргүүлж байна.
- Төрийн банкнаас бусад банкны чанаргүй зээлийн хэмжээ өмнөх улирлаас буурсан байна.
2022 оны байдлаар банкны салбарын нийт активын 90 хувийг системийн нөлөө бүхий банкнууд эзэлж байна. Тэгэхээр салбарын дүр зургийг Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банкнаас харах боломжтой гэсэн үг юм.
Ашигт ажиллагаа: Системийн нөлөө бүхий банкнуудын ашигт ажиллагаа 2022 онд 36%-аас 288%-ийн өсөлттэй гарсан бөгөөд өсөлтийн хувиараа Голомт банк тэргүүлж, 2021 оны гүйцэтгэлээ 3.8 дахин давсан үзүүлэлттэй байлаа. Гэхдээ үнийн дүнгийн хувьд 100 тэрбум байгаа нь системийн 5 банкнаас Төрийн банкны дараа орж байгаагаас дүгнэхэд өмнөх оны ашигт ажиллагаа харьцангуй бага байсныг илтгэж байна.
Хаан банкны өөрийн хөрөнгийн өгөөж ойролцоогоор 30%-д хүрч системийн 5 банкаа тэргүүлсэн бол Голомт банк нь хамгийн бага буюу 14%-ийн өгөөжтэй байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784
Зээл ба эх үүсвэр: 2022 онд банкны салбарын зээлийн дүн өмнөх оноос 6.5%-ийн өсөлттэй байгаа хэдий ч өмнөх сараас 2%-ийн бууралттай байна. Энэ нь банкнуудын зээл олголт түр хугацаанд хойшлогдсонтой холбоотой байна. Мөн Төр болон ХХБ банкнаас бусад банкны зээлийн багц 8%-аас 17%-ийн өсөлт үзүүлсэн байна.
Түүнчлэн банкны секторын нийт харилцах, хадгаламжийн дүн өмнөх оноос өсөлттэй байна. 2022 онд өмнөх жилээс ХХБ болон Төрийн банкны эх үүсвэр 4%-ийн бууралттай байгаа бол Хаан, Хас болон Голомт банкны харилцах, хадгаламжийн дүн 3%-8%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784
Чанаргүй зээл: . Банкны салбарын чанаргүй зээлийн хувь 2022 оны эцсээр 9.1% байлаа. Тэгвэл ХХБ-ны чанаргүй зээл 2022 оны 3-р улиралд өсөж 22.4%-д хүрээд байсан бол 2022 оны эцсээр ойролцоогоор 1.9 дахин буурч 12.1%-д хүрсэн үзүүлэлттэй байна. Харин Төрийн банкны хувьд чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оноос 1.8 нэгж хувиар өссөн бол бусад Хас болон Голомт банкнуудын хувьд өмнөх онуудын түвшнээс буурсан байна. ХААН банкны хувьд өөрчлөлтгүй байна.
Нийт хөрөнгө ба өөрийн хөрөнгө: Голомт, Хаан болон Хасбанкны хувьд зээлийн өсөлттэй холбоотойгоор нийт хөрөнгө өсөлт үзүүлсэн байна. Харин ХХБ хувьд хэвийн зээлийн буурсан хэдий ч дерватив болон бусад хөрөнгийн өсөлттэй холбоотойгоор нийт хөрөнгө өмнөх оны түвшинд хадгалагдсан байна. Харин Төрийн банкны хувьд нийт хөрөнгийн өсөлтөд мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, хөрөнгө оруулалт болон дерватив санхүүгийн хөрөнгө өссөн нь нөлөөлсөн байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784
Зохистой харьцаа: Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкнуудын хувьд 14.2%→20.9% (>12%) байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог. IPO хийсэн банкнууд болох Голомт болон Төрийн банкны хувьд энэ үзүүлэлт 4.4%-аас 8.7%-аар тус тус өссөн байна. Харин бусад банкнуудын хувьд ашигт ашигт ажиллагаатай холбоотой өмнөх оноос бага зэрэг өссөн харагдаж байна.
ДҮГНЭЛТ:
Системийн 5 банкнаас ашигт ажиллагаагаар хамгийн өндөр өсөлт үзүүлсэн нь Голомт банк байлаа. Харин өөрийн хөрөнгийн өгөөж болон хүүгийн орлогын өсөлтөөрөө ХААН банк бусад банкнуудаа тэргүүлсэн байна. Банкнуудын хувьд бүгд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хангалттай хангаж ажиллаж байна. Цэвэр зээлийн хувьд ХХБ болон Төрийн банкнаас бусад банкнууд өсөлттэй байсан ба хамгийн өндөр өсөлтийг Хас банк үзүүлсэн байна. Харин харилцах, хадгаламжийн хувьд өмнөх оны түвшинд байна. Мөн Төрийн банкнаас бусад банкны чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Банк
Тайлан
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх