ХААН Банк 2025 оны эхний хагас жилд ₮353.7 тэрбумын ашигтай ажиллаж, ROE 30.8%-д хүрлээ

2025 он 7 сар 18 өдөр
363
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • ХААН банкны хагас жилийн цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 21.8%-аар өсөж, ₮353.7 тэрбумд хүрлээ. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 30.8% боллоо.
  • Зээлийн багц ба чанар: Цэвэр зээл нь 22%-аар өссөний зэрэгцээ чанаргүй зээлийн хувь өмнөх оноос 0.5 нэгж хувиар буурсан байна.
  • 2025 оны 7 дугаар сарын 18 өдрийн байдлаар хувьцааны хаалтын ханш ₮1,116 байгаа ба энэхүү үнээр тооцсон үнэ да дансны үнийн харьцаа (P/B) нь 0.87x байна.

ХААН Банкны өөрийн хөрөнгийн өгөөж  30.8%-тай байна. 

   ХААН банкны хувьд  2025 оны II улирлын байдлаар цэвэр ашиг нь  353.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.8%-ийн  өсөлт үзүүлсэн юм.  Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж  30.8% хүрсэн. 

   Чанаргүй зээлийн хувь 2025 оны II улирал 0.5 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш билээ.

Өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 15%-аар өсжээ. 

   2025 оны II улирлын байдлаар нийт хөрөнгө нь 21.4 их наяд төгрөгт хүрч, өмнө оны мөн үеэс 6%-ийн өсөлт үзүүлжээ. Харин хүүгийн орлого 1.4 их наяд төгрөгт хүрч 14%-ийн өсөлт үзүүлсэн бол хүүгийн зардал 18%-аар өсөж 733 тэрбум төгрөг хүрсэн байна. 
Шинжээчийн дүгнэлт: 

   ХААН Банкны хувьд үнэ дансны үнийн харьцаа P/B=0.87x байгаа нь  дансны үнээсээ зах зээл дээрх үнэлгээ нь харьцангуй хямдаар үнэлэгдэж байгааг илэрхийлж байна.

ТАЙЛБАР   

Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцааны үзүүлэлт юм.  

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)