Хас Банкны 2025 оны хагас жилийн цэвэр ашиг (₮85.9 тэрбум) нь өмнөх жилтэй ижил түвшинд байна

2025 он 7 сар 18 өдөр
118
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Хас банкны цэвэр зээл өнгөрсөн оны мөн үеээс 27.5%-иар өсөж, 4.2 их наяд төгрөгт хүрлээ. Ийнхүү зээлийн багц өссөн хэдий ч чанаргүй зээлийн түвшин бага хэвээр байна.
  • Харин цэвэр ашиг 85.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх онтой ижил түвшинд байна.
  • Хувьцааны ханш IPO-оос хойш 25.6%-иар өсөж, 850 төгрөгт хүрсэн байна.

ХасБанк 2025 оны хоёрдугаар улиралд зээлийн багцын тогтвортой өсөлтийг үзүүлж, ашигт ажиллагаагаа тогтвортой хадгаллаа. Цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1%-иар өсөж, 86 тэрбум төгрөгт хүрч тогтвортой өсөлтийг үзүүлж байна.

Зээлийн багц өнгөрсөн жилийн мөн үеээс өсөв

Хас банкны нийт зээл буюу цэвэр зээлийн багц энэ оны II улиралд 4,209 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.5%-иар өссөн байна. Энэхүү өсөлт нь тэлэх боломж бололцоо байгааг харуулах ба нийт хөрөнгийн хэмжээ мөн хугацаанд 6,754 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 20%-иар өсөж хэмжээгээ тэлснийг харуулж байна. Ийнхүү зээлийн идэвхтэй өсөлт нь ХасБанкны зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ ирээдүйн орлогын суурийг өргөтгөжээ.

Өөрийн хөрөнгийн өгөөж буурсан ч дундажтай ойр байна

Хас банкны өөрийн хөрөнгийн өгөөж буюу ROE нь тус улиралд 23.6% байсан нь өмнөх оны мөн үеийн 29.9%-тай харьцуулахад буурсан харагдаж байна. Өөрийн хөрөнгийн хэмжээ жилийн хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөгдөж, 2025 оны II улиралд 778 тэрбум төгрөгт хүрч өссөн нь ROE-г буурахад нөлөөлжээ. Гэсэн ч 23.6%-ийн өгөөж нь 2024 оны жилийн эцсийн тайлангаарх ТОП 5 банкны дундаж өөрийн хөрөнгийн өгөөж болох 25.6%-с 2 нэгж хувиар бага байна. Түүнчлэн, банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 19.6% буюу зохист ёсны шаардлагыг хангаж байгаа нь Хас банкны санхүүгийн тогтвортой байдлыг бататгаж байна.

Чанаргүй зээлийн түвшин буурч, эрсдэлийн чанар сайжрав

Банкны чанаргүй зээлийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол сайжирч, 2025 оны II улирлын байдлаар нийт зээлийн дөнгөж 2.1% нь чанаргүй ангилалд багтаж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 2.2%-иас буурсан дүн бөгөөд 2021 онд уг үзүүлэлт 5%-ийг давж байсантай харьцуулахад эрс сайжирсан үзүүлэлт юм. Чанаргүй зээлийн харьцаа ийнхүү буурч байгаа нь Хас банкны зээлийн багцын чанар дээшилж, зээлдэгчдийн эргэн төлөлт сайжирсныг илтгэнэ. Мөн банкны эрсдэлийн удирдлага, зээлийн бодлого үр дүнтэй хэрэгжиж, активын чанарыг өндөр түвшинд хадгалах боломжийг бүрдүүлж буйг харуулж байна.
 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)