Хөрвөх чадварын судалгаа | 2025.6: I ангиллын хөрвөх чадвар 30.1%-р буурчээ.
ГОЛ ӨНЦӨГ:
- Мандал Даатгал ХК өдөрт дунджаар 386.6 сая төгрөгийн арилжаа хийж, МХБ-ийн I ангиллын компаниудыг тэргүүлж байна.
- Мандал Даатгал ХК-ийн хөрвөх чадвар 383.9 сая төгрөгөөр өсөж, хамгийн өндөр өсөлт үзүүлсэн байна.
- МХБ-ийн I ангиллын 26 хувьцаат компаниас 9 хувьцаат компанийн хөрвөх чадвар өссөн. (Хувьцаагаа халаасасан компанийг хасаж тооцов)
- МХБ-ийн I ангиллын 26 хувьцаат компаниас 17 хувьцаат компанийн хөрвөх чадвар дунджаар 35 хувиар буурсан.
Зах зээлийн ерөнхий төлөв байдал
2025 оны эхний 6 сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 27 компани нийт 62.7 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн бөгөөд үүнээс "ХААН Банк" ХК дангаараа нийт арилжааны 38 хувийг бүрдүүлэн зах зээлд тэргүүлж байна. Энэ нь банкны салбар, тэр дундаа "ХААН Банк" ХК-ийн хамгийн их арилжигдсан нь зах зээлийн үнэлгээ хамгийн өндөртэй холбоотой байна.
Өдрийн дундаж арилжааны өөрчлөлт

2025 оны 6-р сарын байдлаар Монголын хөрөнгийн зах зээлд өдрийн дундаж арилжааны дүн 657.0 сая төгрөгт хүрч, оны эхний саруудтай харьцуулахад өсөлттэй гарлаа. Өнгөрсөн оны мөн үеийн дүнтэй харьцуулахад 332.7 сая төгрөгөөр нэмэгдсэн нь зах зээлийн идэвхжил харьцангуй сэргэж буйг илтгэнэ (2024 оны 6-р сар: 324.3 сая төгрөг).
Гэсэн хэдий ч өмнөх оны 12-р сарын хамгийн өндөр өдрийн дундаж арилжааны дүн буюу 709.8 сая төгрөгтэй харьцуулахад 2025 оны эхний улирлын зарим сард арилжааны идэвх харьцангуй буурсан байна. Тухайлбал:
- 2-р сард өдрийн дундаж арилжаа 655.5 сая төгрөг
- 3-р сард буурч 465.8 сая төгрөг болсон
Энэ бууралтад бодлогын хүүгийн өөрчлөлт болон зарим компанийн хувьцааны ханшийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлсөн бөгөөд хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсэн нь илэрхий байна.
Хөрвөх чадварын өсөлттэй компаниуд

2025 оны 6 дугаар сарын байдлаар хөрвөх чадвараа хамгийн их нэмэгдүүлсэн компаниудад дараах хувьцаанууд багтлаа:
- MNDL (Мандал Даатгал ХК): Өдрийн дундаж арилжаа 386.6 сая төгрөг, ханшийн өөрчлөлт +2.8%.
- AARD (Ард санхүүгийн нэгдэл ХК): Өдрийн дундаж арилжаа 30.3 сая төгрөг, ханшийн өөрчлөлт +12.3%.
- TDB (Худалдаа Хөгжлийн банк): Өдрийн дундаж арилжаа 5.8 сая төгрөг, ханшийн өөрчлөлт 5.5%.
- MNP (Монгол Шуудан ХК): Өдрийн дундаж арилжаа 1.6 сая төгрөг, ханшийн өөрчлөлт -2.2%.
- NEH (Дархан Нэхий ХК): Өдрийн дундаж арилжаа 0.5 сая төгрөг, ханшийн өөрчлөлт -11.1%.
Хөрвөх чадварын хувьд өсөлт өндөр байсан ч ханшийн өөрчлөлтүүд компани бүрд харилцан адилгүй байна. Жишээ нь, MNDL их хэмжээний арилжаа хийсэн боловч ханш өсөлт нь AARD-тай харьцуулахад бага байсан бол AARD компанийн хувьд харьцангуй бага арилжаатай ч ханш хамгийн их өсөлттэй байжээ.
Хөрвөх чадварын бууралттай компаниуд

Харин хөрвөх чадвар хамгийн их буурсан компаниудад дараах хувьцаанууд орлоо:
- KHAN (ХААН Банк ХК): Өдрийн дундаж арилжаа 75.6 сая төгрөг, ханшийн өөрчлөлт -1.7%.
- GLMT (Голомт Банк ХК): Өдрийн дундаж арилжаа 15.9 сая төгрөг, ханшийн өөрчлөлт -0.7%.
- MSE (Монголын хөрөнгийн бирж ХК): Өдрийн дундаж арилжаа 16.8 сая төгрөг, ханшийн өөрчлөлт -0.6%.
- TCK (Талх чихэр ХК): Өдрийн дундаж арилжаа 1.2 сая төгрөг, ханшийн өөрчлөлтгүй (0.0%).
- TUM (Түмэн шувуут ХК): Өдрийн дундаж арилжаа 6.1 сая төгрөг, ханшийн өөрчлөлт +9.9%.
Эдгээр компаниудын хувьд хөрвөх чадварын бууралтын хамт ханшид тодорхой хэмжээний уналт гарсан нь хөрөнгө оруулагчдын сонирхол буурч буйг харуулж байна.
Зах зээлийн хандлага ба ирээдүйн төлөв
2025 оны эхний хагас жилийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхийг голлон тодорхойлж буй хүчин зүйл бол томоохон банкны хувьцаа юм. Хөрөнгө оруулагчдын анхаарал санхүүгийн салбарт хүчтэй төвлөрсөн хэвээр байна.
Харин жижиг, дунд хэмжээний компаниудын хувьд хөрвөх чадвар сул, ханшийн бууралтад өртөх хандлага давамгайлж байгаа бөгөөд зах зээлийн идэвх харьцангуй доогуур байна. Тухайлбал, ХААН Банк хамгийн идэвх буурсан нь зах зээл дээрх хөрвөх чадварын нийт үзүүлэлтэд хүчтэй нөлөөлсөн байна. (6 дугаар сарын нийт арилжааны өдрийн дундаж дүн 5 дугаар сараас 30%-аар буурсан.)
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.