Азийн зах зээл: АНУ-Вьетнамын худалдааны хэлэлцээр БНХАУ –д ямар нөлөөтэй вэ?

2025 он 7 сар 4 өдөр
26
0

ГОЛ ӨНЦӨГ

  • АНУ-Вьетнамын худалдааны хэлэлцээр Вьетнам дахь БНХАУ –н үйлдвэрлэгчдэд сөрөг нөлөөтэй.
  • Цахилгаан автомашины салбарын томоохон тоглогчдын борлуулалт өндөр өсөлттэй.
  • Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 2 хоног дараалан уналттай.

Баасан гарагийн 14:35 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.60% унаж 23,900 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.50% -р унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.06% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.08% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 1.9% -р унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: GUOTAI JUNAN I /1788.HK/ 10.8% өсөж 4.28 HKD, AKESI /9926.HK/ 8.4% өсөж 115.1 HKD, ALI HEALTH /0241HK/ 6.4% унаж 4.23 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.60% -н уналттай.

ВЬЕТНАМ & АНУ & БНХАУ

Анх 2018 онд Donald Trump гадаад худалдааны дайны эхлэлийг тавьсан бөгөөд үүний нөлөөгөөр БНХАУ –н экспортлогчид үйлдвэрээ зүүн өмнөд азийн орнууд тэр дундаа Вьетнам улс руу нүүлгэх хөдөлгөөн үүсэж байсан. Үр дүнд нь Вьетнам улсын АНУ руу хийж буй экспорт эрс өсөж, худалдааны илүүдэлтэй болсон. Тодруулбал өнгөрсөн жил АНУ Вьетнамаас $136.6 тэрбумын импорт хийсэн нь зүүн өмнөд азийн орнуудаас хийсэн импортын 1/3 болсон. Мөн Вьетнамын ЗГ –н мэдээллээс харахад 5 –р сард АНУ –тай хийсэн худалдааны илүүдэл $12.2 тэрбумд хүрч, YoY +42% -р өссөн байна. 

Энэ 7 хоногт АНУ болон Вьетнам худалдааны хэлэлцээрийг амжилттай хийлээ. АНУ 0% тарифтай экспорт хийхээр болсон бол Вьетнам улс 20% -н тарифтай экспорт хийхээр тохиров. Өнгөрсөн 4 –р сард АНУ –с Вьетнамын экспорт дээр тавьсан 46% -н тариф ийнхүү хэлэлцээрээр буурлаа.

Нөгөө талаас экспортын тарифаас зугтах зорилгоор Вьетнам улсаар дамжуулан АНУ –руу экспорт хийж буй тохиолдолд 40% -н нэмэлт тариф тавихаар болсон нь БНХАУ –н экспортлогчдод тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй.

АНУ болон БНХАУ –н хувьд худалдааны хэлэлцээрийг эцэслэх шатанд явж буй хэдий ч АНУ –н зүгээс бусад улс оронтой гадаад худалдааны хэлэлцээр хийх явцдаа БНХАУ –д шууд бус хязгаарлалтуудыг нэмэлтээр тавьж буйн нэг жишээ нь уг Вьетнам болон АНУ хоорондын хэлэлцээр боллоо. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Вьетнамын ЗГ –с АНУ –тай тохиролцсоны дагуу тус улс дахь БНХАУ –н үйлдвэрлэгчдэд илүү хатуу дүрэм гаргасан. Үүнд үндсэн үйлдвэрлэл нь Вьетнамд байх ёстой бөгөөд бүтээгдэхүүний өртгийн дорж хаяж 31% нь Вьетнамд үйлдвэрлэгдсэн байх ёстойг тусгажээ. Уг шаардлагыг хангасан тохиолдолд 20% -н экспортын тарифаар АНУ –руу худалдаа хийх боломжтой болно.

“EV”

Дэлхийн хамгийн том цахилгаан автомашины компани “BYD” –н борлуулалт 6 –р сард 382,585 ширхэгт хүрч, YoY +12% өсөв.

Бензин болон цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч “Geely” 2025 оны эхний хагаст 1.41 сая ширхэг автомашин борлуулсан нь YoY +47.5% өссөн үзүүлэлт боллоо. Мягмар гарагт “Geely” –с 2025 оны бүтэн жилийн борлуулалтын зорилтоо 11%  өсгөж 3 сая ширхэгт хүргэлээ хэмээн мэдэгдлээ. Оны эхний зургаан сард цахилгаан автомашины “Galaxy” брендийн борлуулалт 548,408 ширхэгт хүрч YoY +232% өссөн, “Zeekr” брендийн борлуулалт 244,877 ширхэгт хүрч YoY +14.5% өсөв.

Гуанжоу хотод төвтэй “Xpeng” –н хувьд 6 –р сард 34,611 ширхэг автомашин борлуулсан нь YoY+224% өсөлт боллоо.

Шанхай хотод төвтэй “Nio” –н хувьд 6 –р сард 24,925 ширхэг автомашин борлуулсан нь YoY +17.5%, MoM +7.3% өсөлт боллоо.

Азийн биржийн арилжаанд оролцох

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)