"Хаан банк" ХК-ийн Жендэр бондын захиалга 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлнэ

2025 он 7 сар 4 өдөр
106
1

ГОЛ ӨНЦӨГ:

  • Үндэсний хэмжээний хамгийн том банк болох Хаан банк НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд чиглэсэн санхүүжилт нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлдэг.
  • Хаан банк дотоодын анхны жендер бондыг хөрөнгийн зах зээлд нээлттэй санал болгон арилжаалах зөвшөөрлийг МХБ, СЗХ-оос авлаа.
  • Санхүүгийн хүчирхэг үзүүлэлт бүхий нээлттэй хувьцаат компанийн бондыг эзэмшиж, тогтмол өгөөж хүртэхээс гадна нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх боломжийг санал болгож байна.

Жендер бонд нь эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн оролцоог дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн жендерийн тэгш байдлыг дэмжих зорилготой. Монголын анхны жендер бондыг банкны салбарын тэргүүлэгч, Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани ХААН Банк (MSE: KHAN) гаргаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Өрийн хэрэгсэл бүртгэх тухай 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/256 дугаар тушаалаар бүртгэгдсэн "Хаан банк" ХК-ийн “Жендер бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлнэ. 

Бондын нэр: Жендэр бонд

Бондын тоо ширхэг: 300,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 30,000,000,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 16 хувь

Бондын хугацаа: 36 сар

Бондын хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Хүүгийн татвар: 5 хувь

Хүүгийн эрсдэл: Хаан банк Fitch ratings B+ (тогтвортой ангилал)

Жендер бондын үнэт цаасны танилцуулгатай Хаан банк болон Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар орж танилцах боломжтой. Энэхүү бондыг авахаар сонирхож буй эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандана уу. 

Захиалгыг 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл өгөх боломжтой. Татан төвлөрүүлэх нийт үнийн дүн 100 хувь бүрдмэгц захиалга хаагдахыг анхаарна уу.

Бондын захиалга өгөх: Жендэр Бонд

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Бонд

Хаан банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

99****84

12 цагийн өмнө

Oilgomjtoi yum negch alag

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)