Өнөөдөр биржид: KHAN хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ
ГОЛ ӨНЦӨГ
- TOП20 индекс 2025 оны эхнээс 2.3%-аар буурч 49,158.4 нэгж болов.
- Өнөөдөр KHAN хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлсэн бөгөөд 72.6 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
- “Хувьцааны хуримтлал" багц 2023 оноос хойш 22.7%-ийн өсөлттэй байна.
ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

TOП20 индекс 49,158.4 нэгжид хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.7%-аар өссөн үзүүлэлт боллоо. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол 958,000 төгрөг болох байжээ.
ХАМГИЙН ХАМГИЙН...

Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Улаанбаатар хивс ХК, Махимпекс ХК, Монос хүнс ХК, Голомт Банк ХК болон ЛэндМН ББСБ ХК -ууд байсан ба өсөлт нь 3.2%-оос 4.6%-ийн хооронд хэлбэлзлээ.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Эм Жи Эл Акуа ХК, Сэндли ББСБ ХК, Мандал Даатгал ХК, Төрийн Банк ХК болон Ард санхүүгийн нэгдэл ХК-ууд байсан ба бууралт нь 3.7%-оос 4.8%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ
Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх