Азийн зах зээл: Бух баавгайн тулааныг ажиглаж, хүлээх хэрэгтэй
ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ-ын нэгдүгээр сарын автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 41%-аар буурчээ.
- Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн өсөлтийг үргэлжлүүлэх суурь мэдээ сул байгаа бол АНУ-д хөдөлмөрийн зах зээл хүчтэй байна.
БНХАУ дахин нээлтийн хүлээлт суларч хөрөнгийн зах зээл уналаа. Цахилгаан автомашины борлуулалт 2023 онд унах төлөвтэй байна.
Хонг Конгын хөрөнгийн зах зээл
Лхагва гарагт Хонг Конгын хөрөнгийн бирж хаагдах үеэр Hang Seng индекс 0.1%-аар унаж 21,283 нэгжид хүрэв. Hang Seng технологийн индекс 1.9%-аар унасан бол Шанхайн нэгдсэн индекс 0.5%-аар унасан байна.
Онцлох хөдөлгөөн: Meituan /3690.HK/ 6.1%-аар унаж 153.7 HKD, Alibaba Group Holdings /9988.HK/ 1.2%-аар унаж 103.5 HKD, Alibaba Health 3.8%-аар унаж 6.1 HKD-д хүрч тус бүр уналттай арилжаалагджээ.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Хөрөнгийн зах зээл тодорхой бус байна
Лхагва гарагт Хятадын эх газрын сангууд Хонг Конгын хөрөнгийн биржид бүртгэлтэй 458 сая ам.долларын цэвэр дүн бүхий хувьцааг заржээ [Хувьцаа зарсан-Хувьцаа авсан]. Тус зарах үйл явц БНХАУ-ын уламжлалт цагаан сарын баярын дараа нэмэгдэх хандлагатай байна.
ITG Futures компанийн шинжээч Zheng Jianxin “Хүн бүрийн өөдрөг үзэл аажмаар буурлаа. Учир нь Хятадын эдийн засаг хүлээсэн шиг сэргээгүйн дээр, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тоо мэдээ төсөөлснөөс хүчтэй байна. Иймээс хөрөнгийн зах зээлд тодорхой бус байдал зонхилсон гэжээ.”
“Hang Seng” суурь мэдээ
Зах зээлийн бухууд [өсөлтийг дэмжсэн арилжаачид] “Hang Seng”-ийн өсөлтийг үргэлжлүүлэхээр тэмцэв. Гэвч АНУ, БНХАУ-ын геополитикийн хурцадмал байдал хөрөнгийн зах зээлийг унагалаа. Мөн бухуудын хүлээсэн компаниудын орлогын өсөлт гарахад хугацаа шаардлагатай байна.
АНУ-ын топ хөрөнгө оруулалтын банк Goldman Sachs өнгөрсөн оны 4-р улиралд БНХАУ-ын компаниудын ашиг жилийн өмнөх үеэс 3%-аар буурсан гэв. Салбараар нь авч үзвэл үл хөдлөх хөрөнгө болон төрөлжсөн санхүүгийн салбарын ашиг хүлээлтээс бага гарах магадлалтай байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын эх газрын автомашины борлуулалт жилийн өмнөх мөн үеэс 41%-аар буурчээ. Тус мэдээтэй холбоотой компаниудын дунд Great Wall Motors болон Geely Auto нарийн борлуулалт хүлээлтээс бага гарсан аж.
Шинжээчийн дүгнэлт
БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд тодорхой бус байдал давамгайллаа. Тиймээс бид бух, баавгай хоёрын тулааныг хөндлөнгөөс ажиглаж аль ялсан талд нь дагаж орвол илүү үр ашигтай болов уу. Цаашид Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн завсрын хөдөлгөөн үргэлжлэх магадлалтай байна.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үгс:
Азийн зах зээл
Таван Богд Капитал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.