TBC PRO: МУ –н Хөгжлийн банкнаас олон улсын зах дээр шинэ ам.долларын бонд гаргалаа.

Эрсдэлийн санамж: Энэхүү мэдээг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК-ийн зүгээс зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь ямагт эрсдэл дагуулдаг тул та өөрийн шийдвэрийг шаардлагатай бүх мэдээлэл, судалгааг хүлээн авч, харьцуулан гаргана уу. Бидний дэвшүүлсэн таамаглал нь бодит байдалд биелэх баталгаа байхгүй тул та өөрийн мөнгийг алдах эрсдэлтэйг анхаарна уу. Иймээс таны гаргасан аливаа хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой үүдэн гарах эрсдэлийг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа санхүүгийн хэрэгслийн үнэ ханш нь олон тооны гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамаарч хөдлөх ба зарим өндөр эрсдэлтэй санхүүгийн хэрэгсэлд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэйг анхаарна уу.
ГОЛ ӨНЦӨГ:
- МУ –н Хөгжлийн банкнаас олон улсын зах дээр шинэ ам.долларын бонд гаргалаа.
- Төгрөгтэй харьцах ам.долларын ханш сүүлийн 2 сард харьцангуй тогтвортой байна.
- МУ –с олон улсад гаргасан ам.долларын бондуудын жилчилсэн өгөөж 4.9%-12.1% байна.
ХӨГЖЛИЙН БАНК
Хөгжлийн банк 2025 оны зургаадугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд 350 сая ам.долларын бондыг амжилттай арилжлаа. Гурван жилийн хугацаатай, 8.5% -н тогтмол хүүтэй энэхүү бондыг Австрийн Венийн хөрөнгийн биржид бүртгэв.
Уг хэлцэлд дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк болох J.P. Morgan, HSBC хамтран ажиллаж, олон улсын томоохон хөрөнгө оруулагч оролцсон нь Хөгжлийн банкны шинэчлэл өөрчлөлт, засаглал, үйл ажиллагаа болон зээлжих чадварт итгэж байгааг бататгалаа. Тухайн санхүүжилт нь улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах, цаашлаад стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах суурь боломжийг бүрдүүлж буй юм.
Басхүү Хөгжлийн банкнаас 2024/03/07 –нд гаргасан, 2026/03/07 –нд дуусах, 11.0% хүүтэй бондыг хугацаанаас нь буцаан дуудах тендерийг өнгөрсөн 6 –р сарын сүүлээр зарласан билээ. Уг тендерийн саналыг хүлээн зөвшөөрч хугацаанаас нь өмнө бондоо эргүүлэн худалдан авах тохиолдолд Хөгжлийн банкнаас нэгж бондыг 102 ханшаар тооцож, 2025/07/07 өдөр хүртэлх төлөгдөөгүй хүүг төлөх байсан.
Дээр дурдсан бондын тендертэй холбоотойгоор манай компанийн зүгээс харилцагчидтай холбогдож саналыг авч байсан билээ.
Ам.долларын ханш
Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ээлжит гадаад валютын дуудлага худалдаа боллоо. Арилжааны банкнуудаас ирсэн саналын хэмжээг Монголбанк зарлаагүй бөгөөд 2 удаагийн дуудлага худалдаагаар Монголбанк 115.0 сая ам.долларыг нэг ханшаар буюу 2 удаагийн дуудлага худалдааны жигнэсэн дундаж ханш болох ₮3580.0 -р нийлүүллээ. Энэ нь өмнөх 7 хоногийн 2 дуудлага худалдааны жигнэсэн дундаж ханш болох ₮3578.4 –с ойролцоогоор ₮1.6 –р буюу ердөө 0.04% -р өссөн ханш боллоо.
Доорх графикт Монголбанкны дуудлага худалдаа бүрийн ханшийг дүрслэв. Өнгөрсөн долоо хоногийн буюу 2025/06/26 –ны өдрийн дуудлага худалдааны ханш ₮3580.40 байсан бол 2025/06/19 –ны дуудлага худалдааны ханш ₮3,579.18 байсан. Энэ нь монголбанкны албан ханш долоо хоногийн хугацаанд ₮1.22 –р өссөнийг харуулж байна.

2025 он гарснаас хойш ам.долларын албан ханш 4.67% -р өссөн байна.
Өнгөрсөн 5 –р сараас хойш ам.долларын ханш тогтвортой байдлаа хадгалж байна. Энэ нь Монголбанкнаас хангалттай хэмжээний ам.долларын нийлүүлж буйтай холбоотой.
Монголбанкнаас 4 –р сарын сүүлээр нэг удаагийн дуудлага худалдаагаар $100 сая орчим ам.долларыг нийлүүлж, эрчимтэй өсөөд байсан ханшийг тогтворжуулсан. Үүнээс цааш нийлүүлэлтийн хамжээ 5 –р сарын 15 –н хүртэл буурсан хэдий ч ханш тогтвортой байдлаа хадгалж буйг дээрх зургаас харж болж байна. Харин 5 –р сарын 15 –с хойш Монголбанкны нийлүүлэлт буцаад өссөн буюу ам.долларын эрэлт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
(Дэлгэрэнгүйг: https://tavanbogdcapital.com/news/60118294)
МУ –с олон улсын зах зээл дээр гаргасан ам.долларын бондууд:
“YTM” буюу “Yield To Maturity” гэдэг нь хөрөнгө оруулагч тухайн бондыг хугацааг нь дуустал эзэмших тохиолдолд хүртэх жилийн дундаж өгөөж юм. Мөн бондын хүүгээ авах бүрдээ буцаагаад ижил төрлийн хүүтэй санхүүгийн хэрэгсэлд хүүгээрээ хөрөнгө оруулна хэмээн үзэж тооцоолол хийдгээрээ онцлогтой.
Засгийн газрын Номад бондууд болон “Сэнчири 2027” бондуудын өгөөж 4.7%-6.3% буюу хамгийн бага өгөөжтэй.
Харин Монгол Улсын Хөгжлийн банкны ам.долларын бондын хугацаа хамгийн наана буюу 2026/03/07 –нд дуусах бөгөөд жилчилсэн өгөөж 6.5% юм.
Хамгийн өндөр өгөөжтэй ам.долларын бонд нь “МИК” –н бонд байна. Хугацаа 2027/01/18 –нд дуусах ба жилийн дундаж өгөөж 12.5% байна.
Голомт банкнаас олон улсын зах зээл дээр 2024/05/09 -нд 400 сая ам.долларын дүнтэй, 3 жилийн хугацаатай, бондын жилийн дундаж өгөөж 9.4% байна.
Улаанбаатар хотоос гаргасан бондын жилчилсэн өгөөж 6.7% байна.
Худалдаа Хөгжлийн банкнаас шинээр гаргасан ам.долларын өгөөж 9.7% -тай байна.
Та өөрийн хөрөнгө оруулалтын боломжид нийцсэн ам.долларын бондын мэдээлэл авах, захиалга өгөх бол 94054554, 95102224, 94054441 дугаарт холбогдоно уу.
Бүртгэл үүсгэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/1565614
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.