Өнөөдөр биржид: KHAN хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ

2025 он 7 сар 2 өдөр
270
0

ГОЛ ӨНЦӨГ

  • TOП20 индекс 2025 оны эхнээс 3.0%-аар буурч 48,821.9 нэгж болов.
  • Өнөөдөр KHAN хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлсэн бөгөөд 87.7 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
  • “Хувьцааны хуримтлал" багц 2023 оноос хойш 22.8%-ийн өсөлттэй байна.
  • Эм Жи Эл Акуа  ХК 350 сая төгрөгийн багцын арилжаа хийлээ. 

ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

   TOП20 индекс 48,821.9 нэгжид хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад  0.2%-аар буурсан үзүүлэлт боллоо. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол 3.0% буурч 953,000 төгрөг болох байжээ.

ХАМГИЙН ХАМГИЙН...

  Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Хөвсгөл алтан дуулга ХК, Хөх ган ХК, Могойн гол ХК, Эрдэнэс сольюшинс ХК болон Мик холдинг ХК -ууд байсан ба өсөлт нь 4.3%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзлээ.
   Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Махимпекс ХК, Инвескор ББСБ ХК, Эм Жи Эл Акуа ХК, Үндэсний хувьчлалын сан ХК болон Монос хүнс ХК-ууд байсан ба бууралт нь 3.0%-аас 7.7%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

БАГЦЫН АРИЛЖАА

АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ

   Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)