Өнөөдөр Монголд: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үндэсний эрсдэлийн үнэлгээгээр дунджаас дээгүүр гэж үнэлэгджээ

2022 он 6 сар 13 өдөр
583
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үндэсний эрсдэлийн үнэлгээгээр дунджаас дээгүүр гэж үнэлэгджээ.
  • Сэндли ББСБ олон улсаас хөрөнгө татлаа.
  • "Компанийн засаглалын кодексийг үнэлэх аргачлал"-ыг шинэчлэн баталлаа.

"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын эрсдэлийн үнэлгээ, холбогдох журам, зааврыг таниулах" хэлэлцүүлэг боллоо.

   Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкны аргачлалаар боловсруулж, урьдчилсан үр дүнг энэ сарын 03-нд танилцуулсан.

Харин өнөөдөр “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын эрсдэлийн үнэлгээ, холбогдох журам, зааврыг таниулах” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, тэдгээрийн холбоод, NFT маркетплэйсүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн алба зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 85 этгээд оролцсон юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үндэсний эрсдэлийн үнэлгээг дунджаас дээгүүр гэж үнэлсэн бөгөөд хэлэлцүүлгээр салбарын эмзэг байдлыг 10 хувьсагч, аюул заналын төвшинг 22 хувьсагч, эрсдэлийг бууруулах арга хэмжээг 14 хувьсагчаар тус тус үнэлснийг ажлын хэсгийн төлөөлөл танилцуулж, эрсдэлд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэв.

Мөн цаашид виртуал хөрөнгийн салбарын эмзэг байдал, аюул заналын төвшин, эрсдэлийг бууруулах чиглэлээр СЗХ-ноос баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх байр суурийг танилцуулсан юм. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан шилжилтийн үеийн зохицуулалт энэ сарын 26-ны өдөр дуусгавар болж, СЗХ-ноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”-ыг танилцуулж, бүртгүүлэхтэй холбоотой анхаарах асуудлаар мэдээлэл өглөө.

Сэндли ББСБ олон улсаас хөрөнгө татлаа.

   Тech Invest- Ногоон сум 2022 арга хэмжээ 2022 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Зайсан Хиллд амжилттай болж өнгөрлөө. Райнос Инвестмэнт ҮЦК, Өлзий энд Ко ҮЦК нар Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд технологийн салбарт тэргүүлж буй 5 технологийн компани болох Анд глобал, Сэндли, Ондо, Тапатрип, Бюти Сэкрэтс оролцжээ.

Үүний нэг болох Сэндли ББСБ нь 2022 оны 9 дүгээр сард олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох зорилготой ажиллаж байгаагаа арга хэмжээний үеэр танилцууллаа. Сэндли ББСБ-г олон нийтэд хувьцаагаа санал болгохоос өмнө БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтын сан болох ‘Rhinos – KAI Frontier Fund 1’-с хөрөнгө оруулалт хийж, стратегийн хөрөнгө оруулагч болохоор талууд тус арга хэмжээний үеэр  гэрээнд гарын үсэг зурлаа.

Сэндли нь олон улсад өрсөлдөхүйц технологи бүхий онлайн мөнгөн гуйвуулгын үйлчилгээг бие даан хөгжүүлж, 2020 оны 5-р сараас эхлэн зах зээлд нэвтрүүлсэн. Өдгөө АНУ, Австрали, Япон зэрэг улсууд дахь монголчуудад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж, 15 мянган идэвхтэй хэрэглэгчтэй болсон ба өнгөрсөн хугацаанд 8.7 сая ам.доллар буюу 24.8 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг Монгол Улсын эдийн засагт оруулж иржээ. 

Сэндли нь өөрсдийн үүсгэсэн олон улсын сүлжээгээр дамжуулан гадаад улсаас Монголдоо байгаа мэт онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх, нийгмийн даатгалаа сайн дураараа төлөх, орон сууцны зээлд хамрагдах, онлайнаар үнэт цаасны зах зээлд оролцох зэрэг олон төрөлт санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж эхлээд байна.

2021 онд Англи болон Европын холбооны орнуудад үйл ажиллагаа явуулах албан ёсны тусгай зөвшөөрлийг Англи Улсын Санхүүгийн зохицуулах хороо FCA/Financial Conduct Authority/-оос авсан ба тус арга хэмжээний үеэр Европын холбооны 27 оронд үйлчилгээгээ нэвтрүүлэх нээлтээ хийлээ.

"Компанийн засаглалын кодексийг үнэлэх аргачлал"-ыг шинэчлэн баталлаа

   "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дүгээр заалт, "Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам"-ын 7 дугаар зүйлийн 7.5.3 дугаар заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 145 тоот тогтоолыг тус тус үндэслэн "Компанийн засаглалын кодексийг үнэлэх аргачлал"-ыг шинэчлэн баталж, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг үүрэг болголоо. 

Тиймээс хувьцаат компаниуд "Компанийн засаглалын кодекс"-ийн хэрэгжилтийн тайланг Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/58 тоот тушаалын 1-д заасан аргачлалын дагуу үнэлж, жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, хэрэгжилтийн тайланд гарсан өөрчлөлтийг тухай бүрд тайлагнан мэдэгдэж байхыг МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудад мэдэгдэж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

    Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Виртуал хөрөнгө

Компанийн засаглалын кодекс

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)