Азийн зах зээл: “ICBC” /1398.HK/ -н хувьцааны ханш 2024 онд 35%, 2025 онд 22% өсжээ.

2025 он 6 сар 23 өдөр
115
0

ГОЛ ӨНЦӨГ

  • “ICBC” /1398.HK/ -н хувьцааны ханш 2024 онд 35%, 2025 онд  22% өсжээ.
  • БНХАУ –д үл хөдлөхийн үнэ унасаар л байна.
  • Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.13% -н уналттай.

Даваа гарагийн 12:19 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.13% унаж 23,500 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.0% -р унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.29% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.42% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 0.41% -р унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: POP MART /9992.HK/ 5.8% унаж 247.20 HKD, TENCENT /0700.HK/ 2.2% унаж 496.40 HKD, SHANDONG MOLONG /0568.HK/ 1.7% өсөж 5.75 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.13% -н уналттай.

БНХАУ –н ХУВЬЦААНЫ ХАНШ

“ICBC” /1398.HK/, “CCB” /0939.HK/, “Bank of China” /3988.HK/, “ABC” /1288.HK/ гэсэн эх газрын томоохон банкнуудын хувьцааны өсөх тренд 2023 оноос эхэлсэн. 2025 он гарснаас хойш эдгээр компанийн хувьцаанууд Хонг Конгын хөрөнгийн бирж дээр дунджаар 24% орчим өсөлт үзүүлээд байна. 

Жишээлбэл манай компанийн зүгээс санал болгосон “ICBC” –н хувьд хувьцааны ханш 2024 онд 35%, 2025 онд  22% өсөж, дийлэнх харилцагчид маань ашгаа хэрэгжүүлээд байна.

Ингэж зах зээлийн өсөлтийг давж өсөж буйн шалтгааныг шинжээчдийн зүгээс өндөр ногдол ашиг, ЗГ –н бондын өгөөж буурч хөрөнгө оруулагчид өөр хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү шилжсэн зэрэгтэй холбон тайлбарлаж байна. “Jefferies” –н шинжээч Shujin Chen –ний зүгээс “2023 оноос хойш банкны сектор манай тэргүүн зэргийн хөрөнгө оруулалтын сонголт байсан. Банкны салбар тэр дундаа том банкнуудын хувьд тогтвортой хөрөнгө оруулалтын өгөөж буюу ногдол ашиг өгдөг нь хамгийн том шалтгаан болдог” хэмээн тайлбарлав.

ҮХХ

БНХАУ –н үл хөдлөх үнэ энэ 5 –р сард мөн л уналттай гарлаа. Эрх баригчдын зүгээс ҮХХ –н зах зээлийг дэмжих бодлогын хүрээнд үл хөдлөхийн супермаркетын онлайн болон оффлайн зах зээлийг хөгжүүлж, эрэлтийг нэмэгдүүлэхээр чармайж байна.

Тодруулбал Сычуань мужийн төв Чөндү хотоос үл хөдлөхийн борлуулалтыг ил тод, үр ашигтай болгох зорилгоор үл хөдлөхийн борлуулалтын платформ нэвтрүүллээ. Чөндү хотоос 30 гаруй төрийн өмчит болон хувийн үл хөдлөхийн компаниудтай хамтран 50 гаруй үл хөдлөхийн төсөл бүхий гар утасны аппликейшнийг хөгжүүлжээ. Үйлчлүүлэгчид уг апликейшнээр дамжуулан шууд борлуулагчтай холбогдох, борлуулалтын биелсэн захиалгуудыг харах гэх мэт давуу талтай. Хамгийн чухал ялгарах онцлог нь эдгээр платформуудыг орон нутгийн засгийн газрууд хянадаг буюу найдвартай, мэдээллийн тэгш байдлаар үйлчлүүлэгчдийг хангадаж, худал зар сурталчилгаанаас ангид байхад оршино.

Ижил төрлийн платформуудыг Жиансу мужийн Сужоу хот, Шаньдун мужийн Вэйхай хотуудад нэвтрүүлсэн байна. Энэ нь БНХАУ –н уналтад ороод буй ҮХХ –н салбарыг сэргээх томоохон ажлын нэг хэсэг болж байна.

Гэхдээ ирээдүйд дахин үнэ унана гэсэн хүлээлтийг уг төрлийн платформууд өөрчилж чадахгүй зөвхөн орон сууц худалдан авах процессыг сайжруулж чадна. Тиймээс тэр даруй эерэг нөлөө ажиглагдахгүй хэмээн шинжээчид уг бодлогыг дүгнээд байна.

Азийн биржийн арилжаанд оролцох

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)