АНУ зах зээл: Брокерын компаниуд PFOF системийн оронд ашиглах арилжааны системийн шинэ загвар боловсруулж эхэлжээ

2022 он 6 сар 13 өдөр
461
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • АНУ-ын Санхүүгийн Зохицуулах Хорооноос гаргасан шийдвэрийн дагуу брокерын компаниуд арилжааны системийн шинэ загвар боловсруулж эхэлжээ
  • Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын хөрөнгийн захын гол үзүүлэлтүүд уналттай арилжаалагдлаа 

АНУ-ын Санхүүгийн Зохицуулах Хорооны /Securities and Exchange Commission/ дарга Gary Gensler Payment for Order Flow /PFOF/ буюу жижиг хөрөнгө оруулагчдын захиалгыг нэгтгэн биелүүлдэг тогтолцоог халж, захиалга тутамд шимтгэл авах, үнийг бодитоор тогтоох зохицуулалтыг санал болгосон билээ.

Тэгвэл тус шийдвэрийн дагуу брокерын компаниуд олон нийтэд илүү нээлттэй байдлаар захиалгыг биелүүлэхээс гадна жижиг хөрөнгө оруулагчид бодит үнээр хувьцаа худалдан авах, зарах боломжтой болох юм. Тухайлбал, Apex Clearing клирингийн банкны гүйцэтгэх захирал Bill Capuzzi өөрсдийн хөгжүүлж буй арилжааны шинэ “дуудлага худалдааны” системийн талаар танилцуулсан байна.

Уг систем нь зах зээлд өрсөлдөөн үүсгэн, үнийг бодитоор харуулах тул жижиг хөрөнгө оруулагчдад хамгийн ашигтай гэжээ. Хэдийгээр дуудлага худалдааны загвараар арилжаа биелүүлэхэд захиалгын үнэд тийм ч их зөрүү үүсэхгүй ч жижиг хөрөнгө оруулагчид авах зарах захиалга тутамдаа бага багаар хуримтлуулах боломжтой болох юм. Тэрээр түүнчлэн, зах зээлийн бүтцэд мэдэгдэхүйц эерэг үр дүн гарах болно гэжээ.

Piper Sandler хөрөнгө оруулалтын банкны шинжээч Rich Repetto АНУ-ын Санхүүгийн Зохицуулах Хорооноос ямар нэгэн хуулийн зохицуулалт гаргахаас өмнө брокерын компаниуд инновацлаг шийдэл олж танилцуулах боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн байна. 

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын хөрөнгийн биржийн гол үзүүлэлтүүд болох DJIA 2.7%-аар, S&P 500 индекс 2.9%-аар, Nasdaq нэгдсэн индекс 3.5%-аар тус тус буурсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн уналт нь энэ оны нэгдүгээр сараас хойш долоо хоногийн хугацаанд хамгийн том уналт болоод байна. 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ:

АНУ-ын инфляцын түвшин буюу хэрэглээний үнийн индекс өнгөрсөн жилийн мөн үеэс 8.6 хувиар өссөн байна. Зах зээлийн хүлээлт 8.3% байсан бөгөөд хүлээлтийг давсан энэ үзүүлэлт нь 1981 оны 12-р сараас хойш хамгийн өндөр түвшинд очоод байна. 

S&P 500 ИНДЕКС ДҮН:

TOP MOVERS: S&P 500

Эх сурвалж: https://www.cnbc.com/ 

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

АНУ-ын зах зээл

Хөрөнгийн зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)