АХБ сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт чиглэсэн төгрөгийн бондоо гаргалаа

2025 он 6 сар 19 өдөр
95
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Азийн Хөгжлийн Банк (АХБ) энэ онд төгрөгийн бондыг хоёр дахь удаагаа гаргаж, 15.6 сая орчим ам.доллар татан төвлөрүүллээ.
  • Бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгийг манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд зарцуулна.
  • Хаврын чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон улсын санхүүгийн байгууллага төгрөгөөр бонд гаргах эрх зүйн орчин бүрдүүлээд байна.

Азийн Хөгжлийн Банк энэ оны хоёр дахь төгрөгийн бондоо олон улсын зах зээлд 6.1 жилийн хугацаатай, 10.3 хувийн тогтмол хүүтэй гаргаж, 55.8 тэрбум төгрөг буюу 15.6 сая орчим ам.доллар татан төвлөрүүлсэн нь АХБ-ны түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй төгрөгийн бонд болж байгаагаараа онцлогтой. 

АХБ-ны дотоодын мөнгөн тэмдэгтээр нэрлэгдсэн санхүүжүүлэлтийн үйл ажиллагаа Монголын бизнесийн салбаруудад улам тэлж, босгосон хөрөнгөө сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хэрэгжүүлэх “АПУ Дэйри ХХК – Сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн хүртээмжтэй сүлжээг дэмжих төсөл”-ийн хүрээнд шинэ үйлдвэрийн барилга барих, сүү боловсруулах болон савлах хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүхий сүү цуглуулах цэгүүд байгуулах, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зэрэгт зориулах юм.

2023 онд АХБ-аас Монголын эрүүл мэнд болон жендерийн чиглэлд хоёр бонд гаргаж, “Интермед” эмнэлгийн өргөтгөл болон “Инвескор ББСБ” –ын эмэгтэйчүүдийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийг санхүүжүүлж байжээ. Харин 2025 оны 4-р сард боловсролын салбарт 45.7 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолборын ногоон барилгын төслийг санхүүжүүлэхээр болсон байна.

Төгрөгийн бондын ач холбогдлыг авч үзвэл олон улсад зэрэглэл өндөртэй АХБ зэрэг байгууллага төгрөгөөр хөрөнгө татаж зээл олгож байгаа нь дотоод зээлдэгчдийн валютын эрсдэлийг бууруулахад томоохон хувь нэмэр үзүүлж байгаа явдал билээ. Мөн дотоодын хөрөнгийн захын бусад бүтээгдэхүүнд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хямдаар эх үүсвэр босгох зэрэг давуу талыг Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн дурдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: 

Bloomberg TV Mongolia

Та өөрийн хөрөнгө оруулалтын боломжид нийцсэн төгрөгийн бондын мэдээлэл авах, захиалга өгөх бол дараах линкээр холбогдоно уу.

ДОТООДЫН БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ (tavanbogdcapital.com)

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Бонд

АХБ

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)