Өнөөдөр биржид: ERDN хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ

2025 он 6 сар 6 өдөр
101
0

ГОЛ ӨНЦӨГ

  • TOП20 индекс 49,133.5-д хүрч 2025 оны эхнээс 3.0%-аар буурсан байна.
  • Өнөөдөр ERDN хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлсэн бөгөөд 53.4 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
  • “Хувьцааны хуримтлал" багц 22.5%-ийн өсөлттэй байна.

ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

   TOП20 индекс 49,115.5 нэгжид хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад  0.3%-аар өссөн үзүүлэлт боллоо. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол 2.7% буурч 958,000 төгрөг болох байжээ.

ХАМГИЙН ХАМГИЙН...

  Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Женко тур бюро ХК, Сэндли ББСБ ХК, Монос хүнс ХК, Би ди сек ХК болон Улсын их дэлгүүр ХК -ууд байсан ба өсөлт нь 2.9%-аас 11.1%-ийн хооронд хэлбэлзлээ.
   Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Эрдэнэс сольюшинс ХК, Премиум Нэксус ХК, Монгол Базальт ХК, Таван толгой ХК болон Ард санхүүгийн нэгдэл ХК-ууд байсан ба бууралт нь 0.8%-аас 8.7%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

 

АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ

   Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)