Азийн зах зээл: ‘”Xiaomi” –н цахилгаан автомашины сегмент энэ жилд ашигтай ажиллана.
ГОЛ ӨНЦӨГ
- ‘”Xiaomi” –н цахилгаан автомашины сегмент энэ жилд ашигтай ажиллана.
- “BYD” дахин үнээ бууруулж эх газрын Хятадын цахилгаан автомашины салбарын үнийн дайны гал дээр тос нэмлээ.
- Ирэх даваа гарагт БНХАУ –н 5 –р сарын инфляц болон гадаад худалдааны тэнцэл зарлагдана.
- Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.2% -н уналттай.
Баасан гарагийн 10:28 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.2% унаж 23,700 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.67% -р унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.48% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.19% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 1.49% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: SMIC /0981.HK/ 4.5% өсөж 42.40 HKD, KUAISHOU /1024.HK/ 4.0% өсөж 2.10 HKD, SMOORE INTL /6969.HK/ 14.2% унаж 19.54 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.2% -н уналттай.
“XIAOMI”
БНХАУ –н ухаалаг утас үйлдвэрлэгч “Xiaomi” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Lei Jun –с энэ жилийн эцэс гэхэд цахилгаан автомашины сегмент ашигтай ажиллах хүлээлттэй гэж хэлэв. Анхны цахилгаан автомашины загварын угсралтын шугамаа босгосноос 2 жил хүрэхгүй хугацаанд ийнхүү ашигтай ажиллах боломжтой болж байгаа ажээ. Үүнд мэдээж эрэлт маш өндөр байгаа нь томоохон нөлөө үзүүлсэн хэрэг.
2025 оны I улирлын байдлаар цахилгаан автомашины сегментийн борлуулалт RMB 18.1 тэрбум, үйл ажиллагааны ашиг RMB 4.8 тэрбум, бохир ашиг RMB 4.3 тэрбум, цэвэр алдагдал RMB 500 сая байгаа ажээ.
Сонирхуулахад “Xiaomi” анх 2021 онд цахилгаан автомашины салбарт хүч үзэхээ мэдэгдэж, 2024 оны 3 –р сард хамгийн анхны загвар болох “SU7” седан загварыг гаргаж байсан. Тэгвэл өнгөрсөн сард Бээжинд дараагийн загвар болох “YU7” suv загварыг танилцуулсан. Уг загварыг тансаг зэрэглэлийн, өндөр хүчин чадлын загвар хэмээн тодорхойлоод буй. Уг загвар 7 –р сараас эхлэн хэрэглэгчдийн гарт хүргэгдэж эхэлнэ.
“BYD”
Өнгөрсөн 5 –р сарын сүүлээр /2025.05.22/ цахилгаан автомашины аварга “BYD” өөрийн 22 автомашины загвар дээр үнээ бууруулж, зах зээлд тоглогчдыг цочирдууллаа. Тодруулбал “BYD” энэ 6 –р сарыг дуустал 22 төрлийн батарей болон “plug-in” гибрид загварууд дээрээ 10%-30% -н хямдрал зарлажээ. Уг 22 төрлийн загварын автомашинуудын ихэнх нь RMB 150,000 юаниас хямд үнэтэй, масс сегментийг чиглэсэн загварууд байна.
“Morgan Stanley” –н шинжээчээс үнэ бууруулах үзэгдэл аль 4 –р сард ажиглагдаж байсан. Гэхдээ энэ удаа BYD албан ёсоор түмэнд зарласан нь уг салбарын өрсөлдөөн ямар ширүүн мөн нөхцөл байдал ямар хурцадмал буйн дохио болж байна гэж тайлбарлав. Түүнчлэн уг салбарын оролцогчид зах зээлд эзлэх хувь хэмжээгээ алдахгүйн тулд үнээ бууруулахаас өөр аргагүй байдалд орж, ашигт ажиллагаа буурах магадлалтай гэв.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
CPI буюу Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.
PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм. Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.
Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой.
Ирэх даваа гарагт БНХАУ –н 5 –р сарын инфляц болон гадаад худалдааны тэнцэл зарлагдана.

Азийн биржийн арилжаанд оролцох
ЭХ СУРВАЛЖ:
https://www.bloomberg.com/
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.