Азийн зах зээл: БНХАУ –н чипний зах зээлийн “EDA” нийлүүлэгч компаниуд өсөх ирээдүйтэй.

2025 он 6 сар 5 өдөр
113
0

ГОЛ ӨНЦӨГ

  • БНХАУ –н чипний зах зээлийн “EDA” нийлүүлэгч компаниуд өсөх ирээдүйтэй.
  • “Caixin PMI” индекс хүлээлтийг эвдэж, зах зээл 3 дахь өдрөө дараалан өсөлттэй.
  • Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.6% -н өсөлттэй.

Даваа гарагийн 12:08 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.6% өсөж 23,700 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.42% -р өсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.51% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.11% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 1.49% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: SMIC /0981.HK/ 4.5% өсөж 42.40 HKD, KUAISHOU /1024.HK/ 4.0% өсөж 2.10 HKD, SMOORE INTL /6969.HK/ 14.2% унаж 19.54 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.6% -нөсөлттэй.

“EDA”

“EDA” /”Electronic Design Automation”/ : “Цахим дизайны автоматжуулалт” хэрэгсэл нь цахим системийг хөгжүүлэх, загварчлах, дүн шинжилгээ хийх, баталгаажуулах программ хангамж юм. “EDA” программ хангамж нь цахим симуляци, бүдүүвч засварлах, зохион байгуулалтын дизайн, 3D загварчлал, автомат чиглүүлэлт болон бусад олон боломжуудыг цахилгаан болон электроникийн инженерүүдэд онлайнаар урьдчилан боловсруулж, дизайн хийх боломжийг олгодог. Энгийнээр хэлбэл “EDA” хэрэгслүүд нь цаг хугацаа, зардлыг хэмнэж, үр ашигтай электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгодог.

Энэ 6 –р сарын эхээр АНУ –н Худалдааны яамны Үйлдвэр & Аюулгүй байдлын газраас чипний дизайны программ хангамжуудын экспортын нэмэлт хязгаарлалтыг БНХАУ дээр тавьсан билээ. Энэ нь 2 улсын худалдааны хэлэлцээр үргэлжилж буй өнөө үед хэлэлцээрийн ширээний ард АНУ дээр нэмэлт хөшүүрэг болж давуу тал олгох зорилготой хэмээн шинжээчид дүгнээд байсан. Үүний үр дүнд томоохон “EDA” программ хангамж нийлүүлэгч “Cadence Design Systems”, “Synopsys”, “Seimens” нарын зүгээс уг хязгаарлалттай холбоотой мэдэгдлийг АНУ –н Худалдааны яамнаас хүлээн авсан хэмээн саяхан мэдэгдсэн байна. Энэ нь мэдээж БНХАУ –н дургүйцлийг хүргэж, АНУ өөрсдөө худалдааны хэлэлцээрээ зөрчөөд байна хэмээн буруутгагдсан билээ.

Гэхдээ эдгээр хязгаарлалт нь БНХАУ –н хагас дамжуулагчийн салбарыг өөр өөрийг нь хөгжүүлэхэд түлхэц болох эерэг нөлөө үзүүлнэ хэмээн “ICBC Credit Suisse Asset Management” –с саяхан гаргасан судалгаанд бичжээ. Тэгэхээр БНХАУ өөрсдийн “EDA” программ хангамж хөгжүүлэгч “Empyrean Technology”, “Primarius Technologies”, “Semitronix” гэсэн компаниудыг хөгжүүлэх боломжтой харагдаж байна. 

Сонирхуулахад “Primarius” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирал Yang Lianfeng –н зүгээс  өнгөрсөн 4 –р сард “China Electronics News” –д өгсөн ярилцлагандаа “Дотоодын EDA нийлүүлэгчид сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон улсын макро эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан хамгийн сайн хөгжих боломжуудтай нүүр тулж байна” хэмээн хэлж байжээ.

“Empyrean Technology” бол Шэньжэнийн бирж дээр “SZ:301269” тикерээр, “Primarius Technologies” бол Шанхайн бирж дээр “SS:688206” тикерээр,  “Semitronix” бол Шэньжэний бирж дээр “SZ:301095” тикерээр тус тус арилжаалагддаг байна.

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

Caixin PMI гэдэг нь Хятадын бизнесийн мэдээ судалгааны агентлаг Caixin –с гаргадаг Caixin PMI индекс юм. Уг индексийн нэг онцлог нь судалгаанд оролцож буй байгууллагуудын нэлээдгүй хэсэг нь Хятадын зүүн өмнөд эргийн бүсэд байдагт оршдог ба тэр утгаараа тухайн бүсэд байршилтай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжрах нь индексийг өсгөх нөлөө үзүүлдэг. Сар бүр ойролцоогоор 430 гаруй байгууллагаас асуулга авч, тухайн сарын эцэс эсвэл шинэ сарын эхээр тооцож зарладаг байна.

Өнөөдөр “Caixin” судалгааны агентлагаас тооцож гаргасан барилга, үйлчилгээний салбарын “PMI” индекс хүлээлтийг эвдэж 51.1 гарлаа. Энэ нь сүүлийн 2 хоног өсөлттэй байсан “HSI” индексийг улам өсгөх эерэг нөлөөг одоогийн байдлаар үзүүлж эхэллээ.

Азийн биржийн арилжаанд оролцох

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)