Мэргэжилтнүүдийг ажиглая #5: Дэлхийн банк
Дэлхийн банк өнгөрсөн жил 2022 оны эдийн засгийн өсөлтийг 5.7 хувь, энэ оны эхэнд 4.1 хувь гэж таамаглаж байсан бол саяхан дахин шинэчилсэн таамаглал гаргаж 2.9 хувь болголоо.
Үүнд ОХУ ба Украйны дайн, Хятадын хөл хорио болон нийлүүлэлтийн сүлжээ доголдсон зэрэг нь нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Ийнхүү ажилгүйдэл ба инфляц зэрэг өсч стагфляци болох эрсдэлтэй байгааг анхааруулж байгаа юм. Энэ нь инфляцаас илүү хол хөнөөлтэй юм. Учир нь инфляцын үед хүмүүс ажилтай байвал үнийн өсөлт арай хөнгөн тусна. Харин одоо ажилгүйдэл их үед буюу хүмүүс орлогогүй байхад юмны үнэ өсөөд байх нь давхар цохилт болж байгаа юм.
Гэхдээ Дэлхийн банкны зүгээс таамаглал гаргахдаа "эдийн засгийн хямрал" болох таамаглалыг өөрсдийн үндсэн таамаглал биш гэж мэдэгдсэн. Энэ нь хямрал болох магадлал тийм ч өндөр биш байгаа гэсэн утгатай билээ.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Эдийн засаг
Дэлхийн банк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх