Санхүүгийн зохицуулах хороо хэрэглээний зээлд өр орлогын харьцаа тооцох шинэ аргачлал баталлаа

2025 он 5 сар 30 өдөр
169
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-аас иргэдэд олгох хэрэглээний зээлд өр орлогын харьцааг тооцох шинэ аргачлал баталлаа
  • Аргачлалд цалин, түрээс, бичил худалдаа зэрэг тогтмол бэлэн мөнгөний орлогоос гадна жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй иргэдийн өмнөх орлогыг тооцох зохицуулалт орсон 
  • Амьжиргааны түвшнээс доогуур зээл болон сургалтын зээл өр орлогын харьцаанд хамаарахгүй 
  • Мөн хуралдаанаар санхүүгийн салбарын хэд хэдэн чиглэлээр шинэ тусгай зөвшөөрөл, бүртгэлүүдийг олгосон

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагуудаас иргэдэд олгож буй хэрэглээний зээлийн нөхцөл, шаардлагыг сайжруулах зорилгоор “Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлал”-ыг баталлаа. Энэ аргачлалын хүрээнд иргэдийн орлогыг илүү бодитоор, уян хатан байдлаар тооцож, зээлийн эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Тухайлбал, зээл хүсэгч иргэдийн орлогыг тодорхойлоход цалин, хөдөлмөрийн хөлсний орлогын хамт баримтаар нотлогдох тогтмол бэлэн мөнгөн орлого, түрээсийн орлого, бичил худалдаа болон үйлчилгээний орлого зэрэг аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогыг хамруулан тооцохоор тусгасан. Мөн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа иргэдийн хувьд чөлөө авахаас өмнөх зургаан сарын орлогыг үндэслэн тооцох зохицуулалт орсон нь иргэдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг тэлж байна.

Хэрэглээний зээлийн төрөлд хүн амын амьжиргааны түвшнээс доогуур хэмжээтэй зээл болон сургалтын бүх төрлийн зээл хамрагдахгүй бөгөөд эдгээр нь өр, орлогын харьцаанд нөлөөлөхгүй юм. Уг шинэчлэл нь иргэдийн бодит орлоготой уялдуулан зээлийн хэмжээг тогтоох, ингэснээр өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах, зээл авах нөхцөлийг илүү шударга, хүртээмжтэй болгох давуу талтай гэж үзэж байна.

Мөн хуралдаанаар зарим аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл болон бүртгэл олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг нэг компанид, үнэт цаасны зах зээлд оролцогчдын аудит хийх хууль эрх зүйн этгээдээр нэг компанийг бүртгэх шийдвэр тус тус багтжээ.

Түүнчлэн даатгалын байгууллагад аудит хийх эрхийг нэг компанид, банк бус санхүүгийн салбарт факторингийн үйлчилгээ эрхлэх болон төлбөрийн хэрэгсэл гаргах зөвшөөрлийг тус тус нэг компанид, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах болон гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид нэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ болон үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр хоёр компанид олгохоор тогтжээ.

Эдгээр зохицуулалт нь санхүүгийн салбарын үйл ажиллагааг илүү зохистой, иргэдэд чиглэсэн, эрсдэл багатай болгоход чиглэж байгаа юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Санхүүгийн зохицуулах хороо

ББСБ

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)