Дэлхий даяар хөрөнгө оруулъя уриатай “Top Traders” event болж өнгөрлөө

2023 он 2 сар 2 өдөр
650
0

   Таван Богд Капитал ҮЦК ХХК Гадаад арилжаа хийж эхэлсний 1 жилийн ойн баярыг тохиолдуулан “Top Traders” арга хэмжээг 1 дүгээр сарын 31-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Олон Улсын Хөрөнгийн зах зээлийн сонирхолтой  илтгэлүүд, хөрөнгө оруулалтын  санаанууд, супер азтан шалгаруулах, гадаад арилжаанд  хэрхэн оролцох талаар брокеруудын зөвлөгөө, "Арилжаа ба хөрөнгө оруулалтын  ялгаа" сэдэвт мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг болж өнгөрлөө. 

"Top Traders" арга хэмжээний нээлтийг хийж Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ үг хэлж уг арга хэмжээний I хэсэг эхлэв.

I хэсэгт танилцуулсан илтгэлийн онцлох хэсгийг тоймловол: 

Илтгэл #1 2023 онд Повел ерөнхийлөгчтэй бүү сөргөлд сэдвээр илтгэгч: Таван Богд Капитал ҮЦК ХХК Гадаад зах зээл хариуцсан Дэд захирал Э.Мишээл

АНУ-ын төв банк болох FED болон тэргүүн Jerome Powell нь дэлхийн эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлд хамгийн нөлөө бүхий  институци ба хувь хүн юм. Иймээс Олон Улсын зах зээлд арилжаа, хөрөнгө оруулалт хийх үед FED-н явуулж буй бодлогыг мэдэж байх зайлшгүй шаардлагатай. Хэрэв Jerome Powell тэргүүний хэрэгжүүлж буй бодлого, зорьж буй зорилтыг мэдэхгүй эсвэл мэдсээр байж эсрэг чиглэлд арилжаа, хөрөнгө оруулалт хийх нь алдагдал хүлээх эрсдэлийг л нэмэгдүүлнэ.

Илтгэл #2 2027 он хүртэл Ши даргатай бүү зөрөлд, сэдвээр илтгэгч: Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ

Хятадын Коммунист намын бодлогыг нарийн судалж байж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хувьцааны ханшийг зах зээлийн бус зохицуулалтын нөлөөгөөр хөдөлгөх хүч чадал Коммунист намд бүрэн бий. Нэгэнтээ зохицуулалтын шуурганд өртсөнөө мэдсэн бол эртхэн алдагдлаа хүлээгээд гарах хэрэгтэй. Эсвэл тэр хувьцаагаа бүр март.

Илтгэл #3 Дараагийн TRQ эрэлд #1: Эрчим хүчTMK Energy, сэдвээр илтгэгч: Таван Богд Капитал ҮЦК ХХК Дотоод зах зээл хариуцсан Дэд захирал С.Түвшинзаяа 

Хайгуулын компанийн хувьцаа өндөр эрсдэлтэй, түүнийгээ дагаад хайгуулын үр дүнгээс хамааран өндөр өсөх потенциалтай байдаг. Харин эрчим хүчний салбарт хамгийн тохиромжтой байршилд метан хийн хайгуул хийж, импортыг нөхөх цаашлаад экспорт хийх боломжтой хайгуулын компанийг оройтохоосоо өмнө судлах нь чухал.

Арга хэмжээний I хэсгийн төгсгөлд завсарлага болж энэ үеэр ирсэн зочид Мэргэжлийн брокеруудаас Гадаад арилжаатай холбоотой мэдээ мэдээллүүд авч, Interactive Brokers-ийн дансаа нээлгэн зөвлөгөө, үйлчилгээ авч байв. 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ийнхүү II -хэсэг эхлэн арга хэмжээ үргэлжилсэн билээ. Танилцуулсан илтгэлийн онцлох хэсгийг тоймловол: 

Илтгэл #4 TBC Global Portfolio 2023 сэдвээр илтгэгч: Таван Богд Капитал ҮЦК ХХК Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ 

Таван Богд Капитал ҮЦК-ийн гадаад зах зээлийн хэлтсийн 8 мэргэжилтэн 10 алхам гүйцэтгэсний эцэст ямар хувьцаанд хөрөнгө оруулах вэ? гэдэг шийдвэр гардаг. Бид богино хугацаанд өндөр өсөлт үзүүлэх биш харин дунд урт хугацаанд тогтмол боломжийн өсөлт үзүүлэхийн төлөө ажилладаг. Боломжийн өсөлт гэдэг нь төгрөгөөр жилийн 25%-иас өндөр өсөлтийг хэлж байгаа юм. Өнгөрсөн 2022 онд бид 33%-ийн өсөлт гаргасан. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 43% орчим болно. Тэгвэл 2022 онд Хонг Конгын Хан Сенг индекс 15.5%-иар буурсан бол АНУ-ын SP500 индекс 19%-иар буурчээ. 2023 онд бид гадаад зах зээлийн хөрөнгө оруулалтаа улам идэвхжүүлж, өргөжүүлэн, харилцагчдадаа тогтмол хуваалцах болно.

Илтгэл #5 Опционоос цөм олох уу? өм алдах уу? сэдвээр илтгэгч: Таван Богд Капитал ҮЦК ХХК Техник шинжээч Б.Анар 

Опцион нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр хамгийн түгээмэл арилжаалагддаг үүсмэл үнэт цаасны нэгэн төрөл юм. Үүнийг бид ашиг олох болох эрсдэл хаах зорилгоор ашиглаж болно. Гэвч опцион нь өндөр өгөөжтэй ч эсрэгээрээ өөрийн мөнгөө 100% алдах эрсдэлтэй тул эрсдэлийн менежмент сайтай хүнд тохиромжтой.

Илтгэл #6 Дараагийн TRQ эрэлд #2: лити Ion Energy сэдвээр илтгэгч: Таван Богд Капитал ҮЦК ХХК Дотоод зах зээл хариуцсан Дэд захирал С.Түвшинзаяа 

Цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт маш хурдацтай нэмэгдэж буй өнөө үед Лити-ион батарей түүний гол түүхий эдийн хэрэглээ огцом өсөх нь тодорхой болоод байна.  Монгол улсад хамгийн том лиценз эзэмшдэг Ион энержи литийн хайгуулын компани (литийн хамгийн том хэрэглэгч, үйлдвэрлэгч БНХАУ-н хилээс гучхан км зайтай байрлаж байна) урьдчилсан хайгуулаар литийн өндөр агуулга илрүүлээд байна.

Илтгэл #7 TBC Compass – Pro таны луужин сэдвээр Илтгэгч: Таван Богд Капитал ҮЦК ХХК Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ 

TBC PRO эрхийг авснаар та Таван Богд Капитал ҮЦК-ийн мэргэжилтнүүдийн судалж, шүүн гаргаж ирсэн боломжит хөрөнгө оруулалтуудын шилдэг сонголтуудыг тогтмол хүлээн авах юм. Бид дотоод ба гадаадын зах зээлд тогтмол мэдээлэл цуглуулан, судалгаа хийж, дүгнэлтдээ үндэслэн компанийн өөрийн хөрөнгөөр тогтмол хөрөнгө оруулалт хийдэг. Та бүхэн уг эрхийг авснаар бидэнтэй нэг завинд сууж бидний хөрөнгө оруулалтуудыг цаг тухай бүрд нь хүлээн авч байх болно. Ингэснээр таны шийдвэр гаргах цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ эрсдэл багатай, өндөр өгөөжтэй сонголт хийхэд тань тусална гэж итгэж байна. Бид уг эрхийг энэ оны гуравдугаар сараас эхлэн харилцагчдадаа түгээх болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Арга хэмжээний III хэсэгт “Арилжаа ба хөрөнгө оруулалтын ялгаа” сэдэвт хэлэлцүүлэг болж зочин оролцогчоор Очун ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил, Тэлмэн ресурс ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Ц.Наран-Учрал нар оролцов.

Төгсгөлд нь нийт ирсэн зочдодоо Гадаад арилжааны шимтгэл 0.786% болгож Swift шимтгэлээс 100% чөлөөлж, TBC Pro эрх үнэ төлбөргүй ашиглах 3 сарын эрх бэлэглэв. 

Мөн Супер азтан шалгаруулж  “Гадаад хувьцаа авах” 1000$, 500$, 300$-ийн эрх тус тус бэлэглэлээ. 

Та "Top Traders" үйлчилгээ авч Дэлхий даяар хөрөнгө оруулахыг хүсвэл дараах группэд нэгдэнэ үү? 

https://www.facebook.com/groups/1171469606984190

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Top Traders

Гадаад арилжаа

Доллар

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)