Азийн зах зээл: “JPMorgan”-ны Buy саналтай хувьцаанууд

2023 он 2 сар 2 өдөр
469
0

ГОЛ ӨНЦӨГ:   

  • JPMorgan казино эрхлэгчдийн хувьцаанд “Bullish” байна.
  • Wendy Liu хэлэхдээ 1-р сарын сүүлээр Hang Seng индекс 3.2%-аар унасан ч 2-р сард өсөлтөө үргэлжлүүлнэ гэв.

БНХАУ цар тахлын хөл хорионоос дахин нээгдэж хөрөнгийн зах зээл өссөн. Энэ хоёрдугаар сар мөн адил өсөлтийн сар байх магадлалтай. Тэгвэл АНУ-ын топ хөрөнгө оруулалтын банк “JPMorgan”-ны худалдан авахыг зөвлөж буй таван хувьцааг хүргэж байна.

“JPMorgan”-ны Buy саналтай хувьцаанууд 

Тус хөрөнгө оруулалтын банк Макаогийн казино эрхлэгчид болох Sands China /1928.HK/ болон Galaxy Entertainment /0027.HK/ компаниудын хувьцааг үргэлжлүүлнэ өснө гэв. 

Мөн Хонг Конгын жижиглэн худалдааны аварга Wharf REIC /1997.HK/, үл хөдлөх хөрөнгийн хамтын сангууд болох Link /0823.HK/ болон Fortune REIT /0778.HK/ нарыг харилцагчдадаа санал болгожээ.

JPMorgan-ны шинжээчид хэлэхдээ “Хэрэглээний нөлөө хөрөнгийн зах зээлд хоцорч орох байх. Тиймээс энэ нь үнэ цэнэ, өсөлтийн орон зай болох талтай гэв.”

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Hang Seng индексийн орчин

Нэгдүгээр сарын сүүлийн таван өдөр Hang Seng индекс 3.2%-аар унаж сарын өсөлтийг 10.5%-д хүргэсэн. Тэгвэл Wendy Liu тэргүүтэй JPMorgan-ны шинжээчид тус огцом заралтыг /sell-off/, 2-р сард хөрөнгийн зах зээлийг өсгөх суурь нөхцөл хэмээн харжээ. 

Wendy Liu “Зарим хөрөнгө оруулагчид 2023 оны дунд үе хүртэл хувьцаагаа барих бололтой. Энэ нь хөрөнгийн зах зээлийн оргил өсөлт дуусаагүй байгааг илтгэнэ. Одоо Хятадын дахин нээлттэй холбоотойгоор иргэдийн хэрэглээ өсөх боломжтой. Тиймээс тус хэрэглээний хоцрогдол компанийн ашиг орлогод эергээр нөлөөлөх талтай гэв.”

Макао сэргэх үү

Хөрөнгийн зах зээлийн шинжээч DS Kim “Зугаа цэнгэлийн хот болох Макаогийн эрэлт Хятад дахин нээгдсэнтэй холбоотойгоор өсөж байна. Миний бодлоор Казино эрхлэгчдийн орлого өнгөрсөн жилийнхээс 3 дахин нэмэгдсэн байх магадлалтай.”

Kim-ийн хэлж буйгаар Казино эрхлэгчдийн EV/EBITDA харьцаа үзүүлэлт 12x-тай байна. Энэ нь хэвийн үзүүлэлт юм. Учир нь өсөлтийн зах зээлийн дунд үед тус харьцаа үзүүлэлт 13х, оргил үед 16х хүрдэг аж. 

FactSet-ийн судалгаагаар Sands China /1928.HK/ компанийн хувьцаа ирэх 12 сарын хугацаанд 11%-аар өсөх хүлээлттэй байгаа бол Galaxy Entertainment /0027.HK/ ийн хувьцаа 1%-аар өснө гэж шинжээчид санал өгчээ. 

Техник анализ

Доорх зурагт Sands China компанийн техник анализыг харуулав. Тус хувьцаа 2012-2021 оны хооронд 25.75 HKD-ээс 40.5 HKD-ын бүсэд тогтворжилтод арилжаалагдаж байв. Улмаар 2021 онд цар тахлын хөл хорионоос шалтгаалж уналт үзүүлсэн ч Хятад дахин нээгдсэнтэй холбоотойгоор буцаж тогтворжилтын бүс рүү орж ирэв. Цаашид урт хугацаанд тус хувьцаа 40.70 HKD бүсийг шалгах магадлалтай байна. 

Эрсдэлийн санамж:  Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд уг судалгаанаас үүдэн үүсэж болох эрсдэлийг "Таван Богд Капитал ҮЦК" ХХК хариуцахгүй тул та хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргана уу?

Шинжээчийн дүгнэлт

Цар тахлын хөл хорионы үеэр Макаогийн Казино эрхлэгчдийн хувьцаа 10 гаран хувиар унасан. Харин Хятад дахин нээгдсэнтэй холбоотойгоор өсөлт үзүүллээ. Мөн Техник шинжилгээнээс харахад цаашид өсөх зай  харагдаж байна. Нөгөөтээгүүр үл хөдлөх хөрөнгийн хамтын сангийн хувьцаанууд тийм ч муу сонголт биш. Тухайлбал Fortune REIT-ийн ногдол ашгийн өгөөж 6.27%-тай [ам.доллароор] байгаа бол үнэлгээний үзүүлэлт болох P/E харьцаа 9х-тэй байна. 

Эх сурвалж: https://www.cnbc.com/

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

Түлхүүр үгс:

Азийн зах зээл

JPMorgan

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)