АНУ-ын зах зээл: Холбооны Нөөцийн Сан 2023 оны эхний шийдвэрээ танилцууллаа

2023 он 2 сар 2 өдөр
647
0

Гол өнцөг:

  • Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хүлээгдэж байсны дагуу 0.25%-иар нэмэгдүүллээ.
  • Jerome Powell инфляц буурч байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө.

АНУ-ын төв банк буюу Холбооны Нөөцийн Сангийн хоёр өдөр үргэлжилсэн ээлжит хурлаа дуусгаж бодлогын хүүг зах зээлийн хүлээлтийн дагуу 0,25%-аар нэмлээ. Үүний дараа ХНС-ийн тэргүүн Jerome Powell хэвлэлийн бага хурлын үеэр өөрийн байр сууриа илэрхийлэхэд хөрөнгийн зах зээл өсөлт үзүүлсэн байна.

Лхагва гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээл хаагдах үед DJIA 0.02%-иар буюу 6 нэгжээр өссөн бол S&P500 индекс 1.1%-иар, технологийн салбарын NASDAQ индекс 2%-иар тус тус өсөлт үзүүллээ.

ХНС-ийн тэргүүн хэвлэлийн хурлын үеэр "бид инфляцтай тэмцэх тэмцлээ зогсоох болоогүй, цаашид ч хатуу бодлогоо үргэлжлүүлнэ, гэхдээ одоогийн хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгч инфляц буурч байгааг харахад таатай байна" гэсэн байр суурь илэрхийлсэн нь мөнгөний хатуу бодлогын төгсгөл ойртож байна гэх хүлээлтээр зах зээл өсөх шалтгаан боллоо.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

 

Jerome Powell “АНУ-ын эдийн засагт хохирол багатайгаар инфляцын зорилт болох 2%-д хүрэх боломж байна” хэмээн мэдэгдлээ.

Шинжээчийн дүгнэлт

Холбооны нөөцийн сангийн инфляцыг бууруулах зорилт амжилттай хэрэгжиж АНУ-ын инфляц 6.5% хүртэл буураад байгаа ч гол зорилт болох 2%-д хүрэх болоогүй байна. Төв банк энэ сард хүлээгдэж буй инфляц, хөдөлмөрийн зах зээлийн тоо үзүүлэлтүүд дээр үндэслэн мөнгөний бодлогоо хэрхэн үргэлжлүүлэхийг шийдвэрлэх тул зах зээлийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж эрт тайвширч болохгүй.

Түлхүүр үгс:

Долларын хөрөнгө оруулалт

АНУ-ын зах зээл

Таванбогд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)