Азийн зах зээл: Тренд болоод буй Лабубу тоглоом үйлдвэрлэгч “Pop Mart” –н хувьцааны ханш 2025 онд 140% өсжээ.

2025 он 5 сар 23 өдөр
470
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Тренд болоод буй Лабубу тоглоом үйлдвэрлэгч “Pop Mart” –н хувьцааны ханш 2025 онд 140% өсжээ.
  • “Xiaomi” –с шинэ төрлийн suv загвар “YU7” –г 7 –р сараас борлуулж эхлэх хуваарьтай.
  • Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.61% өсөлттэй.

Баасан гарагийн 12:03 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.61% өсөж 23,645 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.61% -р өсөв, “CSI 300” индекс 0.30% -рөсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.47% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.03% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.14% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: ALI PICTURES /1060.HK/ 11.2% өсөж 0.79 HKD, INNOVENT BIO /1801.HK/ 6.6% өсөж 60.00 HKD, HENGRUI PHARMA /1276.HK/ 30.8% өсөж 57.65 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.61% -нөсөлттэй.

“POP MART”

“Pop Mart” бол 2010 онд үүсгэн байгуулагдсан, “art toy” буюу урлагийн тоглоом үйлдвэрлэдэг, дэлхийн 30 оронд 450 гаруй дэлгүүртэй, БНХАУ –н компани юм. Тус компанийн тоглоомнууд нь “blind box” хэлбэрээр худалдаалагддаг буюу худалдан авсан хайрцагт ямар дүрийн тоглоом байгааг нээх хүртэл мэдэх боломжгүй байдаг. Мөн уг хайрцаг дотор энгийн, ховор дүрүүд байдаг ба ховор дүрүүд таарах боломж 144 –т 1 гэх мэт маш бага магадлалтай байдаг. Энэхүү бизнес загвар нь уг төрлийн тоглоомыг цуглуулагчдыг үүсгэсэн байдаг бөгөөд ховор дүрүүд нь өндөр үнээр БНХАУ –н залуучууд хооронд зарагддаг ажээ. Хэрэглэгчид “Pop Mart” –н тоглоомыг зүүлт, түлхүүрийн оосор гэх мэт гоёл чимэглэлийн зориулалтаар худалдаж авдаг бол цуглуулагчид бүр шилэн саванд хийн хадгалдаг ажээ.

Хамгийн алдартай тоглоом нь бол “The Monsters” цувралын лабүбү дүр юм. Лабубу нь зураач Kasing Lung –н бүтээсэн хүүхэлдэйн тоглоомны дүр ба “The Monsters” цувралын гол баатар юм. “The Monsters” цуврал нь Kaisin Lung –н зохиосон Скандинавын үлгэрийн сэдэвтэй хүүхдийн номноос эхэлж, 2019 онд хамтран ажиллах гэрээний үндсэнд “Pop Mart” –н тоглоом хэлбэрээр зарагдаж эхэлжээ. Лабубу нь том, дугуй нүдтэй, хурц шүдтэй, хошин боловч бага зэрэг "эгдүүтэй + аймшгийн" (cute yet creepy) дүр төрхтэй бяцхан мангас бөгөөд түүний зөөлөн, хөвсгөр хэлбэр, өнгөлөг загварууд нь цуглуулагчдын анхаарлыг ихэд татдаг. Лабубу бол эмэгтэй дүр бөгөөд зүрх сэтгэлээрээ эелдэг боловч хорлонтой тоглоом наадамдаа ордог гэдгээрээ онцлог.

Лабубу болон “The Monsters” цувралын алдар нэр 2024 онд, ялангуяа “Blackpink” -н гишүүн Lisa-гийн Instagram дээр Лабубутай зургаа нийтэлснээр эрс нэмэгдсэн. Энэ нь олон нийтийн сүлжээ (TikTok, Instagram) дээр уг тоглоомыг задалж, дотроос ямар дүр гарч буй тухай бичлэгүүдийг улам түгээмэл болгож, алдар нэрээ бий болгосон. 

Уг компанийн хувьцаа нь Хонг Конгын хөрөнгийн бирж дээр “9992” тикерээр арилжаалагддаг. Хувьцааны ханш 2024 оноос хойш тасралтгүй өсөж байгаа ба 2024 онд 348% өссөн, 2025 он гарснаас хойш 140% орчим өсөөд байна.

БНХАУ –н дотоодын хэрэглээ сул байгаа гэдэг боловч “Gen Z” үеийн дунд уг тоглоом нь заавал худалдаж авах бүтээгдэхүүн болтлоо хөгжиж, “Pop Mart” –н хувьцааны ханшийг коррекц хөдөлгөөнгүй өсгөж байна. Нөгөө талаас хэзээ унах эсвэл хаа хүртэл өсөх нь маш сонирхолтой сэдэв юм.

“XIAOMI”

Жилийн өмнө Ухаалаг утасны аварга “Xiaomi” хамгийн анхны цахилгаан автомашины загвар “SU7” sedan загвараа танилцуулсан билээ. Тэгвэл энэ 7 –р сараас зах зээлд өндөр хүлээлт үүсгээд буй дараагийн загвар “YU7” suv –г борлуулж эхлэх төлөвтэй байна. “Xiaomi” –н ‘SU7” загвар нь “Tesla” –н “Y” загвартай өрсөлдөх амбицтай. Тус загвар нь сүүлийн 12 –р сараас хойш эх газрын Хятадад “Tesla” –н “Model 3” загварын борлуулалтыг даваад байна. Уг загварын үнэ ил болоогүй хэдий ч ядаж RMB 300,000 байх төлөвтэй. 

“YU7” загвар нь 835км зам туулах өндөр хүчин чадал бүхий батарей, анхны автомат жолоодлогын системээр тоноглогдсон ажээ. Уг загвар нь тансаг зэрэглэлийн цахилгаан автомашины зах зээлд “game changer” байна гэсэн хүлээлт үүсээд байгаа. Үүнийгээ ч “Xiaomi” –схэлсэн. Тодруулбал тус компани нь 2025 оны 1 –р сард “Weibo” сошиал хаягтаа “Y7” нь “SU7” –н амбицыг авч “Model Y” –г борлуулалтаараа эвдэнэ хэмээн бичиж байжээ.

Сонирхуулахад эх газрын Хятадад бүх suv автомашин дотроос “Model Y” хамгийн их борлуулалтай байдаг. 2024 онд гэхэд л “Tesla” –н Хятад дахь “Model Y” –н борлуулалт YoY +5.2% өсөж 480,000 хүрсэн.

Азийн биржийн арилжаанд оролцох

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)