АНУ-ын зах зээл: Шийдвэр гаргах хугацаа ойртсоор

2023 он 2 сар 1 өдөр
333
0

Гол өнцөг:

  • Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлэх магадлал хамгийн их байгаа бөгөөд хурлын дараах ХНС-ийн тэргүүний мэдэгдэл зах зээлд чухал нөлөө үзүүлэхээр байна.
  • Он гарснаар хойш Технологийн салбар өсөлттэй байсан бол Засгийн Газрын бондын өгөөж буурсан нь зах зээл 2023 оныг эергээр хүлээж байгааг харуулж байна.

АНУ-ын зах зээл:

Холбооны Нөөцийн Сан[ХНС] Лхагва гаригийн хуралдааны дараа бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хэрвээ ХНС зах зээлийн хүлээлтийн дагуу бодлогын хүүгээ 0.25%-иар нэмбэл энэ нь өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн бага хэмжээгээр өсгөсөн тохиолдол болох юм.  Хэдийгээр бодлогын хүүгийн өсөлтийн хурдаа бууруулж байгаа ч инфляцын эсрэг тэмцэл дуусаагүй байгааг анхаарах хэрэгтэй.

ХНС-ийн хурал Монголын цагаар шөнийн 3:00 цагт дуусаж шийдвэрээ танилцуулахаар байна. Харин ХНС-ийн тэргүүн Jerome Powell 3:30 минутаас хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийх юм.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. 

Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/7570

Өнгөрсөн мягмар гаригт ХНС-ийн 2 өдрийн хуралдаан эхэлснээр голлох индексүүд өсөлтөө хязгаарлаад байна. Технологийн салбар энэ сард 9.2%-ийн өсөлт үзүүллээ. Харин АНУ-ын Засгийн Газрын бондын өгөөж өнгөрсөн оны төгсгөлд 3.9% орчим байсан бол одоогоор 3.5%-ийн орчимд ирээд буй.

Шинжээчийн дүгнэлт:

Холбооны Нөөцийн Сангийн хоёр өдрийн хуралдаан эхлээд байна. Зах зээл тэр аяараа бодлогын хүүг 0.25%-иар нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна. Хэрвээ ХНС бодлогын хүүг 0.25%-иар нэмэгдүүлбэл энэ нь 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага өсөлт юм. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш ХНС нийт 8 удаа бодлогын хүүгээ нэмснээс 4 нь 0.75%-иар нэмсэн байна. ХНС-ийн хурлын шийдвэрийн дараах ХНС-ийн тэргүүн "Jerome Powell"-ийн мэдэгдлээс зах зээлийн цаашдын тренд тодорхойлогдохоор байна.

Түлхүүр үгс:

АНУ-ын зах зээл

Холбооны Нөөцийн Сан

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)