“Таван Богд Капитал” ҮЦК: "GLOBAL TOTAL" Багцын өгөөж 1.92%-д хүрлээ

2023 он 2 сар 1 өдөр
397
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • "Таван Богд Капитал" ҮЦК-ийн өөрийн хөрөнгөөр худалдан авсан гадаадын хувьцааны багцын өгөөж 2023/01/01 хойш 1.92%-ийн ашигтай явж байна.
  • Бид олон улсын таван хөрөнгийн биржийн 18-н компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийж тэдгээрийн мэдээлэл судалгааг "TBC-Top Traders" группээр дамжуулан үнэгүй хүргэж байна.
  • Хэрэв та "TBC-Top Trader" группт нэгдэхийг хүсвэл манай компанид дансаа нээлгэж нэгдээрэй.

"Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж амжилттай багц бүрдүүллээ.

Манай компанийн хувьцааны багцын өгөөж энэ оны эхнээс 01/27-ныг хүртэл 1.92%-д хүрлээ. Энэ хугацаанд АНУ-ын хөрөнгийн захын S&P 500 индекс 5.64%-ийн өсөлттэй арилжаалагдаж байгаа бол Хонг Конгын хөрөнгийн захын Hang Seng индекс 15.93%-ын өсөлттэй арилжаалагдаж байна.

Манай баг судалгаа шинжилгээ хийсний үр дүнд багцад шинээр нэг хувьцааг нэмлээ [1-р сарын 20-ноос хойш].  Тус хувьцаа нь цахилгаан автомашины батарейн гол түүхий эд болох "литиг" олборлогч компани юм.

"Global Total" Багц VS  S&P 500, Hang Seng 

Одоогоор бид АНУ, Хонг Конг, Хятад, Австрали, Канад зэрэг таван орны хөрөнгийн биржээс 18-н компанийг судалж хөрөнгө оруулалтаа хийсэн. Нийт багцын хөрөнгө оруулалтын 73% нь Хятадын эдийн засагтай холбоотой компаниуд байна. Учир нь БНХАУ цар тахлын хөл хорионоос дахин нээгдэж буй бөгөөд 2023 онд Хятадын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд өсөх хүлээлттэй байна. Мөн багцын 18-н хувьцааны 14 нь ашигтай байгаа бол 2 нь алдагдалтай байна.

Хэрэв та гадаад зах зээлийн гайхамшигийг мэдрэхийг хүсвэл доор линкээр бүртгүүлээрэй. Бид тантай ажлын 3 хоногийн дотор холбогдох болно. Бүртгүүлэх линк: https://tavanbogdcapital.com/

Багцад багтаж буй хувьцаануудаас хамгийн өндөр нь 61.62%-иар өсчээ

Доорх графикт багцад багтаж буй хувьцаа бүрийг өнөөдрийн хаалтын ханшаар тооцоолж ашиг ба алдагдлыг харууллаа. Багцын өгөөж нь 1.92% байгаа бол үүн дээр нэмээд ам.долларын ханшийн өсөлтийг давхар тооцох нь зүйтэй. Мөн багцад буй компаниудын 33% нь ам.доллараар 3-аас дээш хувийн ногдол ашиг тараадаг давуу талтай билээ.

Багцад багтаж буй хувьцаануудын хувийн жин:

"Таван Богд Капитал" ҮЦК ХХК гадаад багцад  Уул уурхай 31%,  Автомашин 38%, Банк санхүү 13%, Хагас дамжуулагч 6%, Эрчим хүчний 13%-ийг тус тус эзэлж байна.

Та хэрхэн "TBC-Тор Тraders" болох боломжтой вэ?

Бид багцдаа шинээр хөрөнгө оруулалт хийх эсвэл багцад багтсан хувьцаагаа худалдах бүртээ тухайн хувьцааны мэдээлэл судалгааг өөрийн харилцагчдын "TBC-Тop Traders" группт нээлттэйгээр танилцуулдаг. Та уг группт нэгдсэнээр:

1. Өглөө бүр хөрөнгийн зах зээлийн шинэ соргог мэдээ мэдээлэл

2. Онцлох хувьцааны суурь болон техник анализ

3. "Таван Богд Капитал ҮЦК" ХХК гадаад багцын мэдээлэл

4. Бидний зүгээс санал болгож буй "Option" бүтээгдэхүүний судалгааг авах боломжтой юм.  

Үүний тулд эхлээд манай компанид дансаа нээлгэх шаардлагатай. Дансаа нээхийн тулд "TBC-Compass" апп-ыг утсандаа суулгаж "Үнэт цаасны данс нээх" товчийг дарснаар өөрийн дансыг нээлгэнэ. Үүний дараа Facebook-т байрлах "TBC-Top Traders"-т орох хүсэлтээ илгээгээрэй. 

Танд ч гэсэн боломж бий. Боломжоо бодит болго

"Таван Богд Капитал" ҮЦК нь олон улсын тэргүүлэгч брокерын компани болох Interactive Brokers-н онлайн үйлчилгээг харилцагчдадаа хүргэж ажилладаг.

Interactive Brokers нь 1977 онд АНУ-д байгуулагдсан Швейцарь, Канад, Хонконг, Их Британи зэрэг томоохон улсуудад салбар төвтэй олон улсад үнэт цаасны зуучлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. 

Interactive Brokers-р дамжуулан дэлхийн 33 улсын 135 биржээс хүссэн хувьцаандаа хөрөнгө оруулах боломжтой. 

Interactive Brokers-ийн танд өгөх боломжууд

  • Хэзээ ч: Та өөрийн хүссэн үедээ гар утас, таблет, компьютероо ашиглан өдөр шөнийн алинд ч хүссэн үедээ хөрөнгө оруулах боломжтой.
  • Хаанаас ч: Та дэлхийн хаана ч байсан интернет ашиглан хөрөнгө оруулалтаа саадгүй хийх боломжтой.
  • Юунд ч: Дэлхийн хөрөнгийн зах зээлийн үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Хэрэв та гадаад зах зээлийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл доор линкээр бүртгүүлээрэй. Бид тантай ажлын 3 хоногийн дотор холбогдох болно. Бүртгүүлэх линк: https://tavanbogdcapital.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Global Total Багц

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)