Мэргэжилтнүүдийг дагая #4: Dan Niles
Хедж сангийн менежер Dan Niles-ийн үзэж буйгаар сүүлийн үеийн ханшийн өсөлтийг богино хугацааных бөгөөд цаашид зах зээл үргэлжлэн унах магадлал өндөр ажээ.
Тэрээр “Асуудлыг том дүр зургаар нь харах хэрэгтэй. Уналттай үед хурц өсөлт гардаг. 2008 оны хямрал болон технологийн компаниудын хөөсрөлтийн үеэр зах зээл 18-21 хувийн огцом өсөлтийн таван удаа хийж байсан. Үүний дараа зах зээл хоёр тохиолдлын аль алинд нь 50 хувийн уналт үзүүлсэн байдаг” гэжээ. “Миний тооцоолж буйгаар энэ оны эхлэлийн оргил үеэс S&P500 индекс 30-50 хувийн уналтыг үзүүлэх магадлалтай” гэж тэрээр нэмж хэлсэн байна. Нэмэлт мэдээлэл хүргэхэд оны эхнээс S&P500 индекс 13.3 орчим хувиар унаад байгаа юм.
.png)
Тэрээр хөрөнгө оруулалтаа өгөөжтэй байлгахын тулд багцын хөрөнгө оруулалт хийх, аль хэдийнээ авчихсан байгаа хувьцаагаа хамгаалах зорилгоор шорт арилжаа хийх арга хэмжээнүүд авч байгаа аж. Мөн Хятадын технологийн салбарт хөрөнгө оруулах боломж улам бүр нэмэгдэж байгааг онцолжээ. Учир нь Хятадын технологийн хувьцааны ханшууд 73 хувь хүртэл унасан байхад АНУ-ын Насдак индекс дөнгөж 26 хувь унасан байгаа юм.
Хятадыг авч үзвэл социаль медиа, боловсрол, тоглоомын салбаруудын зохицуулалт дуусаагүй эрсдэлтэй байгаа ч цахилгаан автомашин зэрэг салбарууд өсөлттэй байгаа юм. Гол нь хувьцааны ханш 60-70 хувь унасан нь хангалттай уналаа гэсэн үг биш. Унасан ханшнаасаа дахин 30-40 хувь унах эрсдэл байгаа гэдгийг бас бодолцох хэрэгтэй.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Эдийн засаг
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх