“Инвескор ББСБ” ХК-ийн цэвэр ашиг 1.7 дахин өслөө

2023 он 2 сар 1 өдөр
370
0

Гол өнцөг

  • Инвескор ББСБ ХК-ийн цэвэр ашиг 1.7 дахин өсөж 32.9 тэрбум төгрөг хүрлээ
  • Үүнд хүү, шимтгэлийн орлого 88.7% өсөж, 94.1 тэрбум төгрөг хүрсэн нь эерэг нөлөөлсөн байна

“Инвескор ББСБ” ХК-ийн 2022 оны урьдчилсан гүйцэтгэл, үр дүн гарсан тул харилцагч нартаа мэдээлэл болгон бэлтгэн хүргүүлж байна. 

Санхүүгийн голлох үзүүлэлт

2022 онд “Инвескор ББСБ” ХК нь нээлттэй болон хаалттай бондын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Мөн нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгож ₮16.7 тэрбумыг татан төвлөрүүлсэн. Эдгээр хүчин зүйлс болон үйл ажиллагааны ашигт ажиллагаа нөлөөлж нийт хөрөнгийн хэмжээ 67.9% өсөж, 356.3 тэрбум төгрөг болж өслөө. 

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл авах бол энд бүртгүүлнэ үү 

Харин цэвэр зээл 60.7% өсөж 282.0 тэрбум төгрөг хүрлээ. Цэвэр зээлийн багц өссөн тул хүү, шимтгэлийн орлого мөн 88.7% өсөж 94.1 тэрбум төгрөг, татварын дараах ашиг 71.4% өсөж 32.9 тэрбум төгрөг тус тус хүрсэн үр дүнтэй ажилласан байна. 

Хувьцааны ханш

“Инвескор ББСБ” ХК-ийн хувьцааны ханш IPO хийснээс хойш тогтвортой өссөөр ирсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад 24%-аар, IPO-с хойш 203%-аар тус тус өслөө. Өнгөрсөн жилийн хувьд ТОП20 индекс уналттай байсан боловч ийнхүү өссөн нь үнэмлэхүй амжилт билээ.

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл авах бол энд бүртгүүлнэ үү 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Инвескор

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)