Азийн зах зээл: Урхинд орж болохгүй

2023 он 2 сар 1 өдөр
424
0

ГОЛ ӨНЦӨГ:   

  • Hang Seng индекс энэ долоо хоногт 4%-аар унаж шинэ он гарснаас хойших өсөлтийг бууруулав.
  • Техник индикаторууд хэт худалдан авалтыг зааж, боломжит завсрын хөдөлгөөн орох магадлал нэмэгдлээ.

БНХАУ дахин нээгдсэнтэй холбогдуулан хөрөнгийн зах зээлд орж буй хүмүүс урхинд орох магадлалтай.  Харин анхааралтай ажиглаж зөв хүлээвэл ашиг хийх боломжтой байна. 

Hang Seng индекс унаж эхэллээ

Шинэ он гарснаас хойш 14.4%-аар өссөн Hang Seng индекс энэ долоо хоногт 4%-аар унаж өсөлтийг 10.4%-д хүртэл бууруулав. Дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлүүдийн жишиг үзүүлэлтийг тэргүүлж буй тус индекс 1.55 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээг сүүлийн өсөлтөөрөө нэмжээ [55%]. Одоо хөрөнгө оруулагчид завсрын хөдөлгөөн хүлээж байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Цаашдын хүлээлт

Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс хоёр сарын хугацаанд 10%-18%-аар унах магадлалтай байна. Тус индексийн хувьд 1/27-ныг [22,688.9 нэгж] хүртэл 55.6%-аар өсөж өнгөрсөн даваа гарагт 2.9%-аар унасан. Үүнтэй холбоотойгоор ихэнх техникийн индикаторууд “sell” дохиог өгчээ. 

MegaTrust хөрөнгө оруулалтын компанийн CEO Qi Wang “Зах зээл 55 хоногт 58%-аар өсчихлөө. Ийм хүчтэй өсөлттэй үед болгоомжтой байсан нь дээр. Учир нь юу ч үүрд өсдөггүй гэжээ.”

1/4-нөөс хойш RSI индикатор Hang Seng индексийн хэт худалдан авалтыг заасан [70-аас дээш]. Өмнө нь 2021 оны 2-р сард тус индекс  70-аас дээш түвшинд хүрч, таван долоо хоногийн турш 10%-аар унасан үйл явдал болсныг санах хэрэгтэй юм. 

Техник анализ

Доорх зурагт Hang Seng индекс богино дунд хугацаанд завсрын хөдөлгөөн орж [10%] урт хугацаандаа өсөлт үзүүлэх таамаглалтыг харуулав. Өнгөрсөн 1/27-нд Hang Seng эсэргүүцэл аваад унасан 22,688.9 орчмын бүс нь сүүлийн 19-н жилийн хамгийн өндөр volume-тай арилжаа хийгдсэн бүс аж. Цаашид ханш 10%-15%-ийн уналт үзүүлэх магадлалтай байна. 

Эрсдэлийн санамж:  Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд уг судалгаанаас үүдэн үүсэж болох эрсдэлийг "Таван Богд Капитал ҮЦК" ХХК хариуцахгүй тул та хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргана уу?

Wall Street-ийн шинжээчдийн таамаглал

Хятадын хөрөнгийн зах зээл богино хугацаанд унах магадлалтай ч Wall Street-ийн шинжээчид цаашдын өсөлтөд итгэлтэй байна. Энэ нь БНХАУ хүлээлтээс өмнө нээгдсэнтэй холбоотой юм. Тиймээс Хятадын хөрөнгийн зах зээл унавал худалдан авалт хийх боломж гэж харахыг Morgan Stanley-ийн шинжээчид санууллаа. 

Шинжээчийн дүгнэлт

БНХАУ-ын эдийн засаг сэргэж байна. Тодруулбал өнгөрсөн 1-р сарын PMI үзүүлэлт 50.1 гарч сүүлийн гурван жилийн хамгийн бага түвшнээс эргээд сэргэв. Энэ үзүүлэлт нь богино хугацаанд эдийн засаг хэр байгааг харуулдаг ба 50-аас дээш гарвал эдийн засаг тэллээ гэж үздэг. Үүн дээр нэмээд АНУ болон БНХАУ хоёрын харилцаа бага багаар сайжир ч, Хятад улс технологийн зохицуулалтыг бууруулах гэгээ харагдаж байна.  Дүгнээд үзвэл зах зээлийн суурь тал эерэг ч техник үзүүлэлтүүд зах зээл унах магадлалыг нэмэгдүүлсэн. Тиймээс ирэх богино хугацааны уналтаас худалдан авалт хийхээр тэвчээртэй хүлээх хэрэгтэй юм. 

Эх сурвалж: http://www.aastocks.com/

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

Түлхүүр үгс:

Азийн зах зээл

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)