Худалдаа Хөгжлийн Банкны цэвэр ашиг 2.5 дахин өслөө
ГОЛ ӨНЦӨГ
- ХХБ-ийн 2022 оны цэвэр ашиг өнгөрсөн оноос 2.5 дахин өсөж, ₮228 тэрбум хүрлээ
- Өнгөрсөн улирлаас чанаргүй зээлийн хэмжээ 2 дахин буурч ₮490 тэрбум боллоо
- Улмаар эрсдэлийн сангийн зардал өнгөрсөн улирлаас ₮108 тэрбумаар буурч, цэвэр ашигт өндөр эерэг нөлөөлсөн
Худалдаа Хөгжлийн Банкны 2022 оны IV улирлын тайлан гарсан тул харилцагч та нартаа мэдээлэл болгон бэлтгэлээ.
Худалдаа Хөгжлийн банкны цэвэр ашиг 2.5 дахин өслөө
Худалдаа Хөгжлийн Банкны цэвэр ашиг өмнөх оноос 2.5 дахин өсөж 228 тэрбум төгрөг хүрлээ. Үүнд хүүгийн орлогын өсөлт, хүүгийн зардлын бууралт болон эрсдэлийн сангийн зардлын бууралт голлох эерэг нөлөөллийг үзүүлсэн байна. Ийнхүү цэвэр ашиг өссөнөөр өөрийн хөрөнгийн өгөөж 20.5% хүрч өмнөх оноос 11.9 нэгж хувиар өссөн байна. Улмаар системийн банкнуудаас 4-т жагсаж байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784
Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн улиралд Монголбанкны AQR-ийн шалгалтын дараа 1 их наяд төгрөг хүрсэн байсан бол 2022 оны эцсийн байдлаар 490 тэрбум төгрөг болж 2 дахин буурсан бөгөөд улмаар чанаргүй зээлийн хэмжээ 12.1% болж үнэмлэхүй буурлаа. Гэвч банкны салбарын чанаргүй зээлийн хувийн дундаж буюу 9.1%-аас 3 нэгж хувиар өндөр бөгөөд системийн банкнуудаас хамгийн өндөр чанаргүй зээлтэй байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784
2022 оны эцсээр өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад 7.8%-аар өсөж, 1,152 тэрбум төгрөг хүрсэн бол нийт хөрөнгийн хэмжээ бараг өөрчлөлтгүй буюу 9,569 тэрбум төгрөг байна. Харин цэвэр зээлийн хэмжээ 684 тэрбум төгрөгөөр буурч 3,795 тэрбум төгрөг хүрлээ.
ХХБ нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн хувьд бүрэн ханган ажиллаж байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь 17.2% (>12%) байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг. Харин хөрвөх чадварын хувьд банкнуудын харилцагчдын шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадварыг илэрхийлдэг ба энэ шаардлагыг 43.4%(>25%) хангалттай хангаж ажиллаж байна.
Шинжээчийн дүгнэлт
ХХБ-ны чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн улирлаас 535 тэрбум төгрөгөөр буурч, улмаар чанаргүй зээлийн хувь 22%-аас 12% хүртэл буурсан эерэг үр дүнтэй байна. Улмаар зээлийн эрсдэлийн сангийн зардал буурснаар цэвэр ашигт өндөр эерэг нөлөөлөл үзүүлж, зөвхөн өмнөх улиралд цэвэр ашиг 143 тэрбум төгрөгөөр өсөж 228 тэрбум төгрөг хүрлээ.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Банк
Реформер
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх