АНУ-ын зах зээл: Холбооны Нөөцийн Сангийн хурлын өмнөх айдас уу

2023 он 1 сар 31 өдөр
284
1

Гол өнцөг:

  • Холбооны Нөөцийн Сангийн хурал болохоос хэдхэн хоногийн өмнө зах зээл сүүлийн зургаан өдөр үргэлжлүүлээд байсан өсөлтөө зогсоолоо.
  • Зах зээлд бодлогын хүүг 0.25%-иар нэмнэ гэсэн хүлээлтийн нөлөө аль хэдийн орсон уу

Томоохон технологийн компаниудын тайлан сайн гарч зах зээл өнгөрсөн долоо хоногт зургаан өдөр дараалж өсөлттэй байлаа. Гэвч даваа гаригт  уналт үзүүлээд байна. Энэ хөдөлгөөн нь хөрөнгө оруулагчдын Холбооны Нөөцийн Сангийн[ХНС] хурлын өмнөх болгоомжлол болов уу.

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээл хаагдах үед DJIA 0.8%-иар буюу 260 нэгжээр унасан бол S&P500 индекс 1.3%-иар, технологийн салбарын NASDAQ индекс 2%-иар тус тус уналт үзүүллээ.

АНУ-ын зах зээл

Зах зээлд ХНС бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт их байна. Гэвч хөрөнгө оруулагчид ХНС-ийн тэргүүн Jerome Powell хүлээлтээс илүү хэмжээгээр бодлогын хүүг нэмэх эсвэл зөөлөн бодлого барих огт болоогүй байгаа талаар ямар нэгэн дохио өгөх болов уу гэж хүлээж байна. Хэрвээ Jerome Powell энэ оны сүүлээр бодлогын хүүг бууруулж магадгүй гэсэн хүлээлтийн эсрэг дохио өгвөл зах зээлийн өсөлтийн тренд эсрэг зүгт чиглэх магадлалтай байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

“Spouting Rock Asset Management”-ийн ахлах Стратегич “Rhys Williams”-ийн үзэж буйгаар зах зээлд 0.25%-ийн өсөлтийн нөлөө орчихсон байгаа. Иймд хэрвээ Jerome Powell “бодлогын хүүг зөөллөх хараахан болоогүй байна гэж хэлэх болов уу гэж хүлээж байна. Хэрвээ хүлээлтийн дагуу болбол хөрөнгийн зах зээл уналтын трендийг эхлүүлэх бөгөөд нэгдүгээр сард тайлан нь сайн гарсан томоохон технологийн компаниудын хувьцааны ханш ч мөн унах болно хэмээв.

Таныг манай компанийн зүгээс зохион байгуулж буй “Top Traders” event-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/4454456

Шинжээчийн дүгнэлт

Холбооны Нөөцийн Сан энэ долоо хоногийн Мягмар, Лхагва гаригт хуралдах болно. Зах зээл тэр чигээрээ бодлогын хүүг 0.25%-иар нэмэгдүүлнэ хэмээн хүлээж байна. Энэхүү хүлээлт нь инфляцын тайлан сайн гарснаас үүдсэн хүлээлт бөгөөд Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг илүү хувь хэмжээгээр ч нэмэгдүүлэх боломжтой юм. Хөрөнгө оруулагчид одоо ХНС бодлогын хүүгийн өсөлтөө удаашруулан жилийн турш нэг төвшиндөө барих уу эсвэл мөнгөний зөөлөн бодлого баримтлах уу гэсэн асуултын хариуг хүлээж байна.

Эх сурвалж: WWW.investing.com

Түлхүүр үгс:

Долларын хөрөнгө оруулалт

Таван Богд Капитал

АНУ-ын зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)