"TMK Energy" –н “LF-02” цооног өөрөө хий гаргаж эхэлсэн буюу хийн гарц мэдэгдэхүйц ихсэх түвшин лүү ойртож байна.

2025 он 5 сар 9 өдөр
117
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • 4 –р сард дууссан даралт нэмэгдүүлэх тест нь Гурвантэс XXXV төслийн газрын гүний даралтыг мэдэгдэхүйц буулгасан болохыг харуулав.
  • Газрын гүний даралт зорилтот хэмжээ хүртэл бууж, хийн гаралт ихсэх хүлээлттэй байна.
  • Даралт нэмэгдүүлэх тестийн үеэр “LF-02” цооног насос гэх мэт гадны тусламжгүйгээр өөрөө хий гаргаж эхэлсэн.
  • Энэ нь нүүрсний зарим давхаргын бүсүүдийн даралт зорилтот түвшин луу аль эрт буусан байх боломжтойг илэрхийлэв.
  • Шинэ цооног үйлдвэрлэж хий үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалж, өрөмдлөгийн төлөвлөгөөгөө гаргаж байна.
  • Бөглөрсөн “LF-05” цооногийг энэ сард засаж дуусгана.

CEO юу гэж хэлэв ?

“TMK Energy” –н гүйцэтгэл захирал Dougal Ferguson зүгээс :

“2025 оны IV сард бид LF-02 цооног дээр даралт нэмэгдүүлэх туршилтыг хийж газрын гүн дэхь нөөцийн даралтыг бууруулахад ахиц дэвшил гарч, critical desorption pressure лүү даралт бууж буйг илтгэв. 

Газрын гүний даралтыг зорилтот түвшинд хүргэхийн тулд 1000 kPa –р /даралтын хэмжигдэхүүн/ буулгах шаардлагатай ба одоогийн байдлаар ойролцоогоор 90% буюу 900 kPa –р даралтыг буулгаад байна. 

Мөн LF-02 цооног дээр даралт нэмэгдүүлэх туршилтыг хийж гүйцэтгэлээ. Туршилтаар газрын гүн дэхь зарим нүүрсний хийн давхаргын даралт зорилтот хэмжээнд хүрч эхэлсэн байж болохыг харууллаа.” 

ДАРАЛТ ЗОРИЛТОТ ТҮВШИН ЛҮҮ БУУСААР

Доор зурагт LF-02 цооногийн газрын гүний даралтыг харууллаа. Газрын гүний даралтыг 2023 оны 6 –р сараас хойш 3100 kPa –с 2200 kPa болгож 900 kPa –р бууруулаад байна. Зорилтот даралтын түвшин нь 2100 kPa байна.

2024 оны 4 -р сард “TMK Energy” нийтдээ 7,600 метр куб хий олборлосон байна. Өмнөх 2025 оны 1 –р сард 8,000 метр куб хий, 2 –р сард 9,100 метр куб хий, 3 –р сард 10,000 метр куб олборлож байсан. “”LF-02” цооног дээр даралт нэмэгдүүлэх тест хийхийн тулд 10 хоног ажиллуулаагүй мөн бөглөрсөн “LF-05” цооногийг засахаар захиалсан тоног төхөөрөмжийг хүлээж буйгаас шалтгаалан “LF-05” цооног 4 –р сард мөн ажиллаагүй. Эдгээр нь хийн гарц өмнөх сараас бага гарахад нөлөөлсөн байна. “LF-05” цооногийг энэ сард засаж дуусах хүлээлттэй.

Одоогийн туршилтын цооногуудын бүсэд дахин нэг шинэ цооног өрөмдөх санхүүжилтийг босгосон, тендерээ зарлачихсан байгаа. Шинэ цооног үйлдвэрлэж хий үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай тохог төхөөрөмжийг захиалж, өрөмдлөгийн төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна.

Эх сурвалж: 

https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/b49845a4079d8499bd5f48f45b8d65fc

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)