Азийн зах зээл: БНХАУ –с АНУ –руу хийсэн экспорт 21% буурсан хэдий ч нийт экспорт 8.1% өсөж хүлээлт эвдэв.

2025 он 5 сар 9 өдөр
71
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Хятадын Ардын банкнаас мөнгөний зөөлөн бодлогоо танилцууллаа.
  • БНХАУ –с АНУ –руу хийсэн экспорт 21% буурсан хэдий ч нийт экспорт 8.1% өсөж хүлээлт эвдэв.
  • Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.3% уналттай.

Баасан гарагийн 13:10 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.3% унаж 22,680 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.6% -р унав, “CSI 300” индекс 0.23% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.5% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.6% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.05% -р унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: POP MART /9992.HK/ 4.1% өсөж 186.40 HKD, GEELY AUTO /0175.HK/ 1.6% өсөж 17.80 HKD, SMIC /0981.HK/ 6.8% унаж 42.05 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.3% уналттай.

МӨНГӨНИЙ ЗӨӨЛӨН БОДЛОГО

Энэ Лхагва гарагт БНХАУ –н төв банкны тэргүүн Pan Gonsheng –н зүгээс мөнгөний зөөлөн бодлогоо танилцууллаа. Тодруулбал 7 хоногийн хугацаатай Төв банкны репо зээлийн хүүг 0.1% -р буулгаж 1.4% болгов. Энэ нь ирээдүйд зээлийн жишиг хүүгийн хэмжээ буюу иргэдийн зээлийн хүүг буулгах нөлөөтэй. Түүнчлэн заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5% -р буулгаж 9.0% болгов.

Басхүү ирээдүйд хэрэглээг дэмжих, ахмад настны халамжийн нэмэгдүүлэх зорилготой RMB 500 тэрбум юанийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлнэ, гол секторууд болох технологи болон үл хөдлөхийн салбаруудад санхүүжилтийн дэмжлэг олгоно, анх удаа орон сууц худалдан авч буй иргэдийн хүүг 2.85% -с 2.60% болгож бууруулна, жижиг, дунд үйлдвэр, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг удахгүй зарлана гэсэн хэд хэдэн бодлогын дэмжлэгийн амлалтыг өгчээ. 

Хамгийн сүүлд 2024/09/24 –нд Хятадын Ардын Банкнаас 7 хоногийн хугацаатай зээлийн хүүг 0.2% -р буулгаж 1.5%, банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5% -р бууруулж эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийг дэмжиж байсан билээ.

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой. 

Өнөөдөр БНХАУ –н 4 –р сарын гадаад худалдааны статистик мэдээ гарлаа. Экспортын хэмжээ YoY +8.1% өсөж, шинжээчдийн хүлээлт болох 1.9% -с 4 дахин өндөр гарч, хүлээлтийг эвдлээ. Хэдий БНХАУ –с АНУ –руу хийсэн экспортын хэмжээ өнгөрсөн сард 4 –р сард 21% буурсан хэдий ч, экспорт ийнхүү маш өндөр өсөлттэй гарч зах зээлийг гайхширууллаа. Нийт экспортын өсөлт нь зарим талаараа тарифын өмнө байгуулсан гэрээний дагуу 3 –гч орнуудаар дамжуулан АНУ -руу хийсэн экспортын нөлөө байх боломжтой хэмээн “PinPoint” хөрөнгийн удирдлагын компанийн ахлах эдийн засагч Zhiwei Zhang хэлжээ.Ирэх хэдэн саруудад экспорт хүлээлтийн дагуу муудах байх хэмээн тэрээр тодотгов.

Импортын хувьд шинжээчид YoY -5.9% буурна гэж харж байсан бол YoY -0.2% буурч мөн хүлээлтээс сайн үр дүн гарав. Энэ нь БНХАУ –н дотоодын эрэлт 4 –р сард сайжирсныг харууллаа.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Энэ амралтын өдөр Швейцарын Женев хотод АНУ болон БНХАУ –н төлөөлөгчид уулзаж худалдааны дайныг шийдвэрлэх тухай анхны уулзалтаа хийх гэж байна. Тодруулбал АНУ –н сангийн сайд Scott Bessent, БНХАУ –н ерөнхий сайдын орлогч He Lifeng нар уулзаж АНУ-БНХАУ хоорондоо харилцан тавиад буй 145% & 125% тариф дээр хэлэлцээр хийх ажээ.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)