Банк Реформер: ХААН Банк ашигт ажиллагаагаар тэргүүлж байна

2023 он 1 сар 30 өдөр
638
1

ГОЛ ӨНЦӨГ

  • ХААН Банк”-ны цэвэр ашиг 449 тэрбум төгрөг хүрч өмнөх оноос 53.9% өслөө
  • Өөрийн хөрөнгийн өгөөж 29.5% хүрч, ашиг ажиллагаагаар салбартаа тэргүүлж байна
  • Чанаргүй зээлийн хувь 5.3 нэгж буюу салбарын дунджаас 1.7 дахин бага байна

ХААН Банк ашигт ажиллагаагаар тэргүүлж байна

ХААН Банк-ны 2022 оны хүүгийн орлого өмнөх оноос 18.1%-аар өсөж, 1396 тэрбум төгрөг хүрсэн бол хүүгийн зардал 15.5%-аар буурч 535 тэрбум төгрөг хүрсэн байна. Улмаар цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 53.9% өсөж, 449 тэрбум төгрөг хүрлээ.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784 

Өөрийн хөрөнгийн өгөөж нь тус компанийн эзэн нэг төгрөгөөр хөрөнгө оруулаад эргүүлж хүртэж буй өгөөжийг илэрхийлдэг билээ.  2022 оны IV улирлын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж 29.5% хүрч өмнөх оноос 7.7 нэгж хувиар өссөн бөгөөд улмаар ашигт ажиллагаар салбартаа тэргүүлж эхэллээ. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784 

Нийт зээлийн багц өнгөрсөн оноос 12.3% өсөж 7,534 тэрбум төгрөг хүрсэн бол чанаргүй зээлийн хувь 5.3% нэгж хүрч өмнөх оноос 0.2 нэгж хувиар өссөн. Чанаргүй зээлийн хувь нь салбарын дунджаас 1.7 дахин бага байгаа нь зээлийн чанар сайн байгааг илтгэж байна.

Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг системийн банкнууд бүрэн ханган ажиллаж байгаа бөгөөд ХААН Банк-ны хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 16.7% буюу бусад системийн банкнуудтай харьцуулахад зохистой харьцаатай харьцангуй ойр түвшинд байна. 

Хөрвөх чадварын хувьд банкнуудын харилцагчдын шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадварыг илэрхийлдэг ба энэ шаардлагаа системийн банкнууд хангалттай хангаж ажиллаж байна.

Шинжээчийн дүгнэлт

ХААН Банк-ны 2022 оны хүүгийн орлого өмнөх оноос 18.1%-аар өсөж, 1396 тэрбум төгрөг, цэвэр ашиг 53.9% өсөж, 449 тэрбум төгрөг тус тус хүрлээ. Улмаар өөрийн хөрөнгийн өгөөж 29.5% хүрч салбартаа тэргүүллээ. Харин чанаргүй зээлийн хувь 5.3% нэгж буюу салбарын дунджаас 1.7 дахин бага байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Банк

Реформер

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

На****уяа

1 жилийн өмнө

Нэгж хувьцааны үнэ хэд вэ.

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)