Монголбанк дуудлага худалдаа 20220607: Ханшийн тогтвортой байдал хэр удаан үргэлжлэх вэ?

2022 он 6 сар 7 өдөр
1388
0

Монголбанк дуудлага худалдаа 20220607: Ханшийн тогтвортой байдал хэр удаан үргэлжлэх вэ?

Өнөөдөр буюу 2022 оны 6-р сарын 07-ний өдөр Монголбанкны ээлжит гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө.

Арилжааны банкуудаас ирүүлсэн санал болон нийлүүлэлтийн хувийг Монголбанк зарлаагүй бөгөөд 30.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногийн хувьд Мягмар гарагт 19.0 сая ам.доллар худалдан авах санал банкууд ирүүлсэн бөгөөд Монголбанк дуудлага худалдаанд оролцоогүй бол Пүрэв гарагт ирүүлсэн 30.0 сая ам.доллар худалдан авах саналыг 100% биелүүлсэн байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Арилжааны банкуудаас ирүүлж буй ам.доллар худалдан авах дүн огцом буурсан байдалтай байна. 

Монголбанк валютын зах зээлд нийлүүлэлт идэвхтэй хийж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагийн дуудлага худалдааны үр дүнг харахад ирүүлсэн 19.0 сая ам.долларыг нийлүүлээгүй нь нийлүүлэх боломжгүй бус зах зээл дээр хангалттай ам.доллар байгаа буюу уг эрэлтийг хангах шаардлагагүй гэж үзсэн гэж дүгнэж байна. 

Уг дуудлага худалдааны дараа нийлүүлэлт хийгээгүй байсан ч банкуудын ам.доллар зарах ханш өсөөгүй нь дээрх дүгнэлтийг бататгаж байна. Харин үүний дараа Пүрэв гарагт 100% нийлүүлэлт хийсэн.

Манай улсын гол экспортын түүхий эдүүд болох нүүрс, зэсийн экспорт 4-р сарын байдлаар өсөлттэй байгаа нь нийлүүлэлтийг хангаж зах зээл тогтвортой байх боломжийг бүрдүүлж байна. Улмаар ханш тогтвортой байдлаа цаашид хадгалах төлөвтэй байна.

Гадаад валютын албан нөөц хамгийн сүүлийн буюу 2022 оны 4-р сарын байдлаар 3,314.80 сая ам.доллар байсан. Монголбанк 1 сарын хоцрогдолтойгоор ГВАН-н мэдээллийг зарладаг бөгөөд 5-р сарын байдлаарх нөөцийн хэмжээг одоогоор зарлаагүй байна. ГВАН 5-р сард өссөн эсвэл буурсан эсэх нь цаашдын ханшийн нөхцөл байдалд нөлөө үзүүлнэ.

2013-2016 оныг дуустал ГВАНөөц бууралттай байсан бөгөөд 2021 оны 5-р сараас хойш ижил нөхцөл байдал үүсч буйг доорх графикт харууллаа. 

Доорх графикт ГВАН бууралттай байсан ижил төстэй жилүүдийн ханшийн хөдөлгөөнийг энэ оны ханшийн хөдөлгөөнтэй харьцуулсан харьцуулалт харагдаж байна.

2022 оны 24 дэх долоо хоногийн байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 9.52% сулраад байна.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Валютын зах зээл

ам.долларын ханш

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)