IPO хийсэн банкнуудын аль нь юугаараа илүү вэ?
ГОЛ ӨНЦӨГ
- 2022 оны байдлаар өмнөх оноос IPO хийсэн банкнуудын ашиг 87%-аас 288%-аар өссөн үзүүлэлттэй байна.
- Харин ашигт ажиллагааны хувьд цэвэр ашгийн өсөлтөөрөө Голомт банк(4X) тэргүүлж байгаа бол Төрийн банк нь 21.8%-ийн өөрийн хөрөнгийн өгөөжөөр тэргүүлж байна.
- Богд банкны хувьд чанаргүй зээлийн хэмжээ хамгийн бага байна.
Ашигт ажиллагаа ба хэмжээ: IPO хийсэн банкнуудын ашигт ажиллагаа 2022 онд 87%-аас 288%-ийн өсөлттэй гарсан бөгөөд өсөлтийн хувиараа Голомт банк тэргүүлж, 2021 оны гүйцэтгэлээ 4 дахин давсан үзүүлэлттэй байлаа. Гэхдээ үнийн дүнгийн хувьд 100 тэрбум байгаа нь Төрийн банктай ойролцоо үзүүлэлт юм. Энэ нь өмнөх оны ашигт ажиллагаа харьцангуй бага байсныг илтгэж байна.
Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж ойролцоогоор 22%-д хүрч IPO банкнуудаас хамгийн өндөр байгаа ба Системийн 5 банктай харьцуулахад дундаж түвшинд байгаа юм.
Голомт болон Төрийн банкны хувьд 2022 онд хийсэн IPO болон ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгө өсөлт үзүүлсэн бол Богд банкны хувьд ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгө өссөн байна. Харин нийт хөрөнгийн өсөлтийн хувьд Голомт болон Богд банканд зээлийн өсөлт голчлон нөлөөлсөн бол Төрийн банкны хувьд мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, хөрөнгө оруулалт болон дерватив санхүүгийн хөрөнгө өссөн нь нөлөөлсөн байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784
Зээл ба Зохистой харьцаа үзүүлэлт: 2022 онд өмнөх жилээс Голомт болон Богд банкны зээлийн багц 8% болон 42%-ийн өсөлт үзүүлсэн бол Төрийн банкны зээлийн багц 16%-ийн бууралт үзүүлсэн байна.
Чанаргүй зээлийн хувьд Төр болон Богд банкны чанаргүй зээлийн хувь өмнөх жилээс бага зэрэг өсөлт үзүүлсэн бол эсрэгээр Голомт банкны чанаргүй зээл бууралт үзүүлсэн байна. Банкны салбарын чанаргүй зээлийн хувь 9.1% (2022.12 сар) байна.
Зохистой харьцаа: Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкнуудын хувьд 14.2%→20.9% (>12%) байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог. Төр болон Голомт банкны хувьд IPO нөлөөгөөр энэхүү үзүүлэлт нь 8.7 болон 4.4 нэгж хувиар өссөн бол Богд банкны хувьд өмнөх оны түвшинд байна. Харин хөрвөх чадварын хувьд банкнуудын харилцагчдын шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадварыг илэрхийлдэг ба энэ шаардлагаа системийн банкнууд (33%→38%>25%) хангалттай хангаж ажиллаж байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784
Ханш ба үнэлгээ: Банкнууд IPO хийснээс хойш ханш өсөлттэй арилжаалагдаж байгаа банк бол Төрийн банк байна. IPO 590 төгрөг хийсэн ба одоогоор ханш нь 638 төгрөг байна. Харин бусад банкнуудын хувьд IPO хийсэн ханшнаас бууралттай байгаа юм.
Үнэлгээний хувьд: IPO хийхийн өмнөх үетэй харьцуулахад банкнуудын харьцаа үзүүлэлт буурсан дүр зурагтай байна. Богд банкны хувьд P/E харьцаа ойролцоогоор 2 дахин буурсан бол Төрийн банкны хувьд харьцангуй тогтвортой байгаа юм. Харин Голомт банкны хувьд P/E болон P/B харьцаа бусад банкнуудаасаа өндөр байна.
Ногдол ашгийн бодлого: Богд Банкны хувьд нь IPO хийснээс хойших анхны ногдол ашгаа 2022 онд тараасан юм. 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаасаа нэгж тутамд 19.28 төгрөгийн нийт 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан. Энэ нь цэвэр ашгийн 15% бөгөөд 2022 оны дундаж ханшаар тооцвол өгөөж нь 0.85% байгаа юм. Харин Голомт банкны хувьд 2022-2026 онд нийт цэвэр ашгийн 10-50%-ийг ногдол ашигт тараах төсөөлөлтэй байгаа бол Төрийн банкны хувьд ногдол ашиг тараах эсэх нь тодорхойгүй байна.
ДҮГНЭЛТ
IPO хийсэн 3 банкнаас ашигт ажиллагаагаар хамгийн өндөр өсөлт үзүүлсэн нь Голомт банк байлаа. Харин өөрийн хөрөнгийн өгөөжөөр Төрийн банк бусад банкнуудаа тэргүүлсэн байна. Банкнуудын хувьд бүгд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хангалттай хангаж ажиллаж байна. Цэвэр зээлийн хувьд хамгийн өндөр өсөлтийг Богд банк үзүүлсэн бөгөөд чанаргүй зээлийн хувиараа хамгийн бага байна. Үнэлгээний хувьд Богд болон Төрийн банк хамгийн хямд байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
IPO
Банк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх