Банк Реформер: Төрийн банкны 2022 оны цэвэр ашиг 2 дахин нугарлаа

2023 он 1 сар 25 өдөр
289
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Төрийн банкны 2022 оны цэвэр ашиг ₮96.2 тэрбум төгрөгт хүрч, 110%-иар өссөн гүйцэтгэлтэй гарсан ба үүнд цэвэр хүүгийн орлого 14%, бусад орлого 106%-ийн өсөлт үзүүлсэн нь голчлон нөлөөлжээ.
  • Балансын хувьд IPO нөлөөгөөр өөрийн хөрөнгө 27%-аар өссөн бол цэвэр зээл 16%-аар, эх үүсвэр 4%-иар буурч, нийт хөрөнгө 10%-ийн өсөлт үзүүлсэн байна.
  • Харин хувьцааны ханшийн хувьд IPO хийснээс хойш харьцангуй тогтвортой байгаа ба одоогийн байдлаар үнэ ашгийн харьцаа P/E=5.0x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.98x-тэй байна.

   IPO хийсэн банкнуудын 2022 оны тайлангууд гарч гарч хамгийн түрүүнд Богд банк тайлангаа олон нийтэд танилцуулсан бол дараа Голомт банк, энэ удаа Төрийн банк тайлангаа танилцуулж байна.

Төрийн банкны цэвэр ашиг 2 дахин нугарлаа.

   2022 оны гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого ₮405 тэрбумд хүрч өмнөх жилээс 5%-ийн өсөлттэй гарсан байна. Харин цэвэр ашиг 110%-аар өсөж ₮96.2 тэрбумд хүрсэн бөгөөд үүнд голлох эерэг нөлөө үзүүлсэн нь Монголбанк болон Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө, бусад орлогын өсөлт болон зээлийн хүүгийн зардлын бууралт байна. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784

Төрийн банкны чанаргүй зээлийн хэмжээ 1.8 нэгж хувиар өссөн байна.

   2022 оны байдлаар тус банкны цэвэр зээлийн багц 16%-аар буурсан хэдий ч  чанаргүй зээлийн хувь бага зэрэг өсөж 9.5%-аас 11.3%-д хүрсэн байна. Үүнд цэвэр зээлийн багц буурсан нь голчлон нөлөөлсөн байна. Банкны салбарын 12-х сарын дундаж  чанаргүй зээлийн хэмжээнээс (9.1%) бага зэрэг өндөр түвшинд байна. Харин өөрийн хөрөнгө 27%-аар өссөн ч цэвэр ашиг түүнээс өндөр буюу 110% өссөнөөр өөрийн хөрөнгийн өгөөж 21.8% болсон нь өмнөх жилээс 8.6 нэгж хувиар өссөн үзүүлэлт байлаа.

Ханш харьцангуй тогтвортой байна.

   Төрийн банк нь 2022 оны 9 сарын 30-аас олон нийтэд нээлттэй компани болсон бөгөөд анхдагч зах зээлд ханшаа 590 төгрөгөөр санал болгож олон нийтээс ₮25.4 тэрбумыг амжилттай татсан. Харин өнөөдөр ханш 638.55 төгрөг байна. IPO хийснээс хойш ханш хамгийн өндөртөө 1,038 төгрөгт хүрсэн бол, хамгийн багадаа 580.66 төгрөгт хүрсэн байна. Үнэлгээний хувьд үнэ ашгийн харьцаа P/E=5.0x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.98x-тэй байна. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784

Банкны салбарын нийт активын 9%-ийг бүрдүүлж байна.

   Балансын хувьд 2022 оны байдлаар нийт хөрөнгө өмнөх жилээс 10%-ийн өсөлт үзүүлсэн байна. Нийт харилцах 23%-аар өссөн бол хадгаламж 12%-аар буурсан байна. Үүний дүнд эх үүсвэр 4%-иар буурсан байна. Гэхдээ ашигт ажиллагааны өсөлт болон IPO нөлөөгөөр өөрийн хөрөнгө 27% өссөн үзүүлэлттэй байна.

IPO хийснээр өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт 8.7 нэгж хувиар өссөн байна. 

   Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкны хувьд 24.4% байгаа нь системийн нөлөө бүхий банкнуудтай харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог. Хөрвөх чадварын хувьд банкнуудын харилцагчдын шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадварыг илэрхийлдэг ба энэ шаардлагаа системийн банкнууд хангалттай хангаж ажиллаж байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784

ТӨРИЙН БАНКНЫ ТУХАЙ

   Төрийн банк нь анх 2009 онд Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорацын хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаас хойш өдгөө 495 салбар нэгжээрээ дамжуулан 2.3 сая иргэдэд хүрч үйлчилж байна. Төрийн банкны стратеги нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийг дэмжихэд чиглэн ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон нийгмийн халамжийн мөнгө олгох үйл ажиллагааны 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байна. Moody's зээлжих чадварын үнэлгээ B3, тогтвортой.

   Төрийн банк нь дунд хугацаандаа хэрэгжүүлэх стратегийн тэргүүлэх 3 чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Дундаж давхаргад зориулсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн боловсрол олгох
  2. Цахим шилжилт хийж дундаж давхаргын харилцагчдад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.
  3. Банкны үйл ажиллагааг байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, зохистой засаглалыг бэхжүүлэх чиглэлд хандуулах.

 ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ       

   “Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 буюу түүнээс дээш хувь эзэлж буй банкийг хэлнэ. Харин Төрийн банк нь нийт банкны салбарын 9%-ийг дангаар эзэлдэг (2022 оны байдлаар) системийн 4 дэх том банк юм.

2022 онд амжилттай IPO хийсэн ба үүний нөлөөгөөр өөрийн хөрөнгө 27%-аар өсөж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт 8.7 нэгж хувиар өссөн байна. Энэ нь тухайн банк нэмэлт эх үүсвэр татан 2 дахин томрох боломжтойг харуулж байгаа юм.

Түүнчлэн Төрийн банкны 2022 оны цэвэр ашиг өнгөрсөн жилтэй харьцуулахад 110% өсөж, ₮96.2 тэрбум хүрлээ. Үүнд цэвэр хүүгийн орлогын 14%-ийн өсөлт болон хадгаламжийн хүүгийн зардлын 8%-ийн бууралт голлох эерэг нөлөө үзүүлсэн байна. Чанаргүй зээлийн хувь 11.3% болж өссөн нь зээлийн чанар муудсанд бус цэвэр зээлийн багц буурсантай холбоотой байна.

Үнэлгээний хувьд 2023 оны 1 сарын 25-ны хаалтын ханшаар тооцоолоход P/E=5.0x, P/B=0.98x байгаа нь өнгөрсөн жилүүдэд IPO хийсэн 15 компанийн дундажтай харьцуулахад харьцангуй хямд үнэлэгдсэн байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784 

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Төрийн банк

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)