АНУ-ын зах зээл: 1970-аад онд тохиосон их хямрал дахин давтагдах уу?
Гол өнцөг:
- Томоохон компаниудын тайлангууд гарч эхэлснээр зах зээл тодорхой хэмжээнд сэргэж голлох индексүүд өсөлттэй арилжаалагдаж байна.
- 1970-аад оны АНУ-ын их хямралаас үүдсэн сургамжаас харвал төв банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай байна.
Тайлангийн улирал үргэлжилж, зах зээлд нөлөө бүхий компаниудын тайлан гарсаар байна. Хөрөнгө оруулагчид хүлээлт өндөртэй байгаагаас үүдэн Dow индекс гурав дахь өдрөө дараалан өсөлттэй хаагдлаа.
Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээл хаагдах үед DJIA 0.3%-иар буюу 104 нэгжээр өссөн бол S&P500 индекс 0.1%-иар, технологийн салбарын NASDAQ индекс 0.27%-иар тус тус уналт үзүүллээ.
АНУ-ын зах зээлийн нөхцөл байдал
2023 он гарснаас хойш S&P500 индекс 5% өссөн бөгөөд зах зээл сэргэнэ гэсэн эерэг хүлээлттэй байгааг үүнээс харж болно. “Wolfe Research”-ийн үзэж буйгаар хөрөнгө оруулагчид инфляцын бууралтад хэтэрхий итгэлтэй байгаа нь буруу хүлээлт байж болох талтай. Wolfe-ийн шинжээчдийн үзэж буйгаар бол ХНС-ийн тэргүүн Jerome Powell болон бусад гишүүдийн мэдэгдлээс харвал тэд инфляц буурч байгаад бүрэн итгэх хүртлээ сонор сэрэмжтэй байхаа илэрхийлсэн. Иймд хэтэрхий эерэг хүлээлттэй байж болохгүйг гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
"Wolfe Research"-ийн шинжээчид "1970-аад оных шиг инфляцын хямралд хүргэсэн алдааг давтахгүй гэсэн ХНС-ийн тэргүүний хүсэл, зорилгыг зах зээл дутуу үнэлж байна. Бид Jerome Powell хоёрдугаар сарын нэгэнд болох ХНС-ийн хурлаар хатуу бодлогыг хүчтэй дэмжиж зах зээлийн хүлээлтийн эсрэг байр суурь илэрхийлнэ гэж таамаглаж байна" хэмээн хэллээ.
1970-аад оны инфляцын хямрал
1970-аад онд АНУ инфляцаа бууруулах зорилгоор бодлогын хүүгээ нэмж мөнгөний хатуу бодлого баримталсан байна. Үүний дараагаар инфляц тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал сул болсон учир бодлогын хүүг огцом бууруулж мөнгөний зөөлөн бодлого баримталж эхэлжээ. Тус шийдвэр нь зах зээлд муугаар нөлөөлж инфляцын түвшин өмнөхөөсөө илүү хувь хэмжээгээр өссөн ба тухайн үеийн инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүг 20 орчим хувь хүртэл нэмэгдүүлж байсан түүхтэй.

Таныг манай компанийн зүгээс зохион байгуулж буй “Top Traders” event-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/4454456
Шинжээчийн дүгнэлт
Тайлангуудын улирал эхэлснээс хойш зах зээл тодорхой хэмжээгээр сэргэлт үзүүлээд байна. Үүнд АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд болох инфляцын түвшин, ажлын байрны тоон мэдээллүүд, цалингийн өсөлт зэрэг нь нөлөөлсөн. Нөгөө талаас томоохон компаниудын тайлан эерэг гарснаар зах зээлд эерэг хүлээлт үүсгээд буй. “CME Group”-ын судалгаанаас харвал бодлогын хүүг 0.25%-иар нэмэх хүлээлт бараг 100% болсон байна. Гэвч зарим шинжээчдийн үзэж буйгаар зах зээл өнгөрсөнд болсон түүхэн үйл явдлаас болгоомжлох ёстойг харууллаа. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайн гарч байгаа нь нөгөө талаас эдийн засгийн хямрал болно гэсэн хүлээлтийг бууруулж байна. Ингэснээр ХНС-ийн бодлогын хүүг илүү өндөр хувь хэмжээгээр нэмэх боломжтойг харуулж АНУ-ын хөрөнгийн зах зээлийн сэргэлт эхлэх болоогүй гэж таамаглаж байна.
Эх сурвалж: www.cnbc.com
Түлхүүр үгс:
АНУ-ын зах зээл
Долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.