Биткойныг авах уу, зарах уу

2023 он 1 сар 24 өдөр
1153
3

ГОЛ ӨНЦӨГ:   

  • “Bernstein”-ний шинжээч Gautam Chhugani-н үзэж буйгаар крипто зах зээлд өсөлтийг дэмжих суурь нөхцөлүүд дутмаг байна.
  • 2022 онд Биткойн 60%-аар унасан бол 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 36%-аар өслөө.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Bitcoin-ны ханш өсөж 2022 оны 8-р сарын дунд үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Хөрөнгө оруулагчид крипто өвлөөс гарахын тулд хэд хэдэн саадыг давах шаардлагатай байна. 

Bitcoin өслөө

“Bernstein” хөрөнгө удирдлагын компанийн шинжээчид крипто өсөлтийн талаар өөрсдийн дүгнэлтийг өгсөн байна. Тэд тус өсөлтийг “дундажруу буцах оролдлого” гэж нэрлэсэн бөгөөд, биткойны ханш урт хугацааны дундаж түвшин рүүгээ буцах магадлалтай гэжээ.

Тодруулбал шинжээч Gautam Chhugani “Криптогийн өсөлтөд бага зэргийн найдвар байж болох юм. Биткойн 14-н жилийн түүхэндээ хоёр жил дараалан хасах өгөөжтэй байж үзээгүй. Тиймээс энэ жил баавгай зах зээл үргэлжилнэ гэдэгт эргэлзэж болох. Нөгөөтээгүүр сүүлийн үеийн өсөлтийг урт хугацааны тогтвортой өсөлтийн эхлэл гэж хэлэхэд хэтэрхий эртэднэ гэжээ.” 

Coin Metrics-ийн мэдээлснээр бямба гарагт биткойны ханш өсөж 23,333.83 ам.долларт хүрч эргээд буцсан аж [утас татсан]. Энэхүү өсөлт нь “Terra”-ийн сүйрэл, “Three Arrows Capital”, “Celsius and Voyager” зэрэг крипто хедж сангуудын дампуурал, “FTX”-ийн уналтаас өмнөх буюу 2022 оны 8-р сараас хойших хамгийн өндөр түвшин болсон аж. 

2022 онд Биткойн 60%-аар унасан бол 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 36%-аар өсөөд байна. Харин Ether-ийн 2023 оны өсөлт хэдийн 36%-д хүрчээ. 

Техник анализ

Доорх зурагт Crypto Total Market Cap болон Биткойн-ны техник шинжилгээг харууллаа. Биткойн 2022  оны 5-р сараас эхлэн $24,800 USD-$18,600 USD бүсэд тогтворжилтонд арилжаалагдаж байна. Эндээс бид суурь нөхцлүүдийг харгалзан үзбэл ханш өмнөх хоёр уналтыг давтаж болох юм. Эхний хувилбар нь $24,800 USD-ийн бүсээс эсэргүүцэл авч 50 гаран хувиар унах бол дараагийнх нь $28,500 USD бүс хүртэл өсөөд буцаж унахдаа 2018 оны ханшийн бүс хүртэл унах магадлалтай аж. 

Нийт "Crypto Total Mar/Cap"-аар харвал ханшийн өсөлт богино зайд гарч цаашид илүү урт зайнд унах магадлалтай. Өөрөөр хэлбэл эрсдэл, ашгийн харьцаа [Risk/Reward] одоогоор багатай харагдаж байна. Тиймээс хүлээцтэй байж анхааралтай ажиглах нь илүү дээр сонголт байх талтай. 

Эрсдэлийн санамж:  Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд уг судалгаанаас үүдэн үүсэж болох эрсдэлийг "Таван Богд Капитал ҮЦК" ХХК хариуцахгүй тул та хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргана уу?

Биткойний талаар хэт гутранги байж болохгүй

Шинжээч Gautam Chhugani сүүлийн үеийн өсөлтийг дэмжихээр крипто зах зээл рүү шинээр мөнгө орж ирээгүй гэв. Мөн тус өсөлтийг дэмжих криптод суурилсан шинэлэг инновац дутмаг байгааг онцолжээ. Одоо байгаа боломж нь DeFi илүүтэй хөгжих, эсвэл NFT тоглоомын багууд видео тоглоомынхоо эхний загварыг гаргах гэв [эрт байна]. Гэхдээ эдгээр хөгжүүлэлтүүд бодит болж шинэ тренд эхэлтэл нэлээд зай байгаач энэ жил криптон талаар хэт гутранги байж болохгүйг мөн санууллаа.

Ямартай ч крипто зах зээл илүү зохицуулалттай болохын хэрээр томоохон хөрөнгө оруулагчид гаралгүй үлдэх аж. Сүүлийн үед Хонг Конгд гарч буй зохицуулалтын эерэг өөрчлөлтүүд стратегийн томоохон хөрөнгө оруулагчдыг тайвруулах боломжтойг тус шинжээч онцолжээ.

Шинжээчийн дүгнэлт

Биткойн бол эрсдэл өндөртэй санхүүгийн бүтээгдэхүүн билээ. Тиймдээ ч өнгөрсөн 2022 онд ХНС-ын мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр өндөр хувь хэмжээгээр унасан. Харин 2023 он гараад удалгүй өсөлт гарч эхэлж байна. Бидний үзэж буйгаар тус өсөлтөөс хангалттай баталгаа авахад эртдэх магадлалтай. Учир нь өсөлт гарахад шаардлагатай суурь хөгжүүлэлтүүд хийгдээгүй мөн тус зах зээл рүү мөнгө урсаж байгаа дохио бүдэг байна. Дээр нь АНУ-ын Холбооны Нөөцийн Сан өөрийн худалдан авсан бондыг зах зээл рүү нийлүүлж эсрэгээрээ 2020 онд оруулсан их хэмжээний мөнгөө татаж дуусахад нэлээд хугацаа шаардлагатай. Тиймээс хөрөнгө оруулагчид тус зах зээл рүү орохдоо илүү болгоомжтой байна уу! 

Эх сурвалж: https://www.cnbc.com/markets/ 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Bitcoin

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)