Банк Реформер: Голомт банкны цэвэр ашиг 4.5 дахин өслөө

2023 он 1 сар 24 өдөр
773
1

ГОЛ ӨНЦӨГ: 

  • Голомт банкны 2022 оны цэвэр ашиг өнгөрсөн жилтэй харьцуулахад 355% өсөж, ₮100.5 тэрбум хүрлээ.
  • Үүнд хүүгийн орлогын 16.2%-ийн өсөлт болон хадгаламжийн хүүгийн зардлын 27%-ийн бууралт голлох эерэг нөлөө үзүүлсэн байна.
  • Харилцагч нарт олгосон зээлийн чанар сайжирч, чанаргүй зээлийн хувь 6.9% болж буурсан эерэг дүр зурагтай байна

Голомт банк ХК-ийн IV улирлын санхүүгийн тайлан өчигдөр гарсан тул бид харилцагчиддаа өнөөдөр тус банкны санхүүгийн үр дүнг танилцуулахаар бэлтгэлээ.

Санхүүгийн голлох үзүүлэлт 

“Голомт Банк” ХК-ийн 2022 оны хүүгийн орлого ₮669.5 тэрбум буюу өмнөх жилтэй харьцуулахад 16.2% өссөн байна. Харин цэвэр ашиг ₮100.5 тэрбум буюу өмнөх оноос 354.7% өссөн бөгөөд үүнд голлох эерэг нөлөө үзүүлсэн нь хүүгийн орлогын өсөлт болон хадгаламжийн хүүгийн зардлын бууралт байна. Мөн 2022 оны IV улиралд чанаргүй зээлийн хувь 6.9% болж буурч, зээлийн чанар сайжирсан. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784

IPO хийснээр өөрийн хөрөнгө нэмэгдсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад 41.6% өсөж, ₮843.7 тэрбум хүрсэн. Мөн нийт хөрөнгө 13% өсөж, ₮8,925.2 тэрбум төгрөг хүрсэн байна.

 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784

Голомт Банк ХК нь Монгол Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллаж байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ үзүүлэлт зохистой түвшинтэй ойр байсан бол IPO-ийн үр дүнд өсөж, тэлэх боломж нэмэгдсэн дүр зурагтай байна. 

Шинжээчийн дүгнэлт

Голомт банкны 2022 оны цэвэр ашиг өнгөрсөн жилтэй харьцуулахад 355% өсөж, ₮100.5 тэрбум хүрлээ. Үүнд хүүгийн орлогын 16.2%-ийн өсөлт болон хадгаламжийн хүүгийн зардлын 27%-ийн бууралт голлох эерэг нөлөө үзүүлсэн байна. Чанаргүй зээлийн хувь 6.9% болж буурсан буюу зээлийн чанар сайжирч, салбарын дунджаас дээгүүр байна.

Үнэлгээний хувьд 2023 оны 1 сарын 23-ны хаалтын ханшаар тооцоолоход P/E нь 9.37х, P/B нь 1.12 буюу өнгөрсөн жилүүдэд IPO хийсэн 15 компанийн дундажтай харьцуулахад харьцангуй хямд үнэлэгдсэн байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Арилжаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

nu****

10 сарын өмнө

.

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)