АНУ-ын зах зээл: Технологийн компаниудад хөрөнгө оруулж эхлэх үү

2023 он 1 сар 24 өдөр
229
0

Гол өнцөг:

  • Технологийн акул Microsoft болон Intel компанийн тайлан эерэг хүлээлттэй байна. Үүнтэй холбоотойгоор индексүүд өсөлтөө хадгалсаар байна.
  • Microsoft компани AI буюу хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулахаа зарлаад байна.

Өнгөрсөн даваа гаригт томоохон технологийн болон чипийн үйлдвэрлэлийн компаниудын хувьцааны ханш өсөлттэй арилжаалагдсанаар Dow индекс өсөлт үзүүллээ. Энэ долоо хоногт гарах технологийн акулууд болох Microsoft[NASDAQ:MSFT], Intel[NASDAQ:INTC] нарын тайлан сайн гарах хүлээлттэй байна.

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээл хаагдах үед DJIA 0.8%-иар буюу 254 нэгжээр, S&P500 индекс 1.2%-иар, технологийн салбарын NASDAQ индекс 2%-иар тус тус өсөлт үзүүлээд байна.

АНУ-ын зах зээлийн нөхцөл байдал

Улирлын онцлох томоохон компаниудын тайлан гарахаас өмнө хөрөнгө оруулагчдын зах зээл сэргэнэ гэсэн өөдрөг үзэл нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор технологийн компаниудын хувьцааны ханшууд өсөлттэй арилжаалагдаж долоо хоногийг эхлүүллээ. Artificial intelligence[AI]-д хөрөнгө оруулахаа мэдэгдээд байгаа Microsoft Corporation[NASDAQ:MSFT]-ийн тайлан мягмар гаригт гарах хуваарьтай байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Microsoft компанийн тайлан муу гарах магадлалтай ч сүүлийн үед зардлаа бууруулахын тулд хийсэн ажлын байрны цомхотгол зэрэг үйл ажиллагаанууд нь энэ хүлээлтийг зөөллөх боломжтой юм.

Таныг манай компанийн зүгээс зохион байгуулж буй “Top Traders” event-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/4454456

Шинжээчийн дүгнэлт

Өнгөрсөн долоо хоногт гарсан жижиглэн худалдааны тоон мэдээ, шинээр ажилгүйдлийн тэтгэмж авах хүмүүсийн тоо болон ХНС-ийн гишүүдийн мэдэгдлээс харахад ирэх сарын хурлаар бодлогын хүүгийн өсөлтийн хурд удаашрах магадлал өндөр байна. Үүнтэй холбоотойгоор технологийн салбаруудын хувьцааны ханш өсөлт үзүүлсээр байна. Нөгөө талаас технологийн аварга компаниуд зардлаа танах зорилготойгоор ажлын байрны цомхотгол хийж байна. Энэ нь АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, зээлийн хүү нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Түлхүүр үгс:

АНУ-ын зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Таванбогд капитал

Микрософт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)