АНУ-ын зах зээл: Томоохон компаниудын тайлан гарсаар байна

2023 он 1 сар 23 өдөр
335
0

Гол өнцөг:

  • "Netflix"-ийн орлого хүлээгдэж байснаас муу гарсан ч шинэ захиалагчдын тоо хүлээлтээс өндөр гарснаар хувьцаа өсөлт үзүүллээ.
  • Өнгөрсөн баасан гаригт Netflix тайлан сайн гарснаар Dow өсөлттэй хаагдсан ч долоо хонгоор авч үзвэл уналттай байна

Стрийминг үйлчилгээ үзүүлдэг гигант компанийн улирлын тайлан гарлаа. Netflix [NASDAQ:NFLX] тайлангаас үзвэл тухайн үйлчилгээг захиалагчдын тоо өсөж байгааг харуулснаар тухайн компанийн хувьцаа хүчтэй өсөлт үзүүллээ.

Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээл хаагдах үед DJIA 1%-иар буюу 330 нэгжээр, S&P500 индекс 1.89%-иар, технологийн салбарын NASDAQ индекс 2.7%-иар тус тус өсөлт үзүүлээд байна.

Netflix-ийн улирлын орлого хүлээгдэж байснаар доогуур гарсан боловч нийт захиалагчдын тоо 7.5 сая гарсан нь хүлээгдэж байсан түвшин болох 4.5 саяас өндөр байлаа. Энэ захиалагчдын өсөлтийн чиг хандлага цаашид өсөх магадлалтай байгаа бөгөөд Netflix-ийн хувьцаа 6.84%-ийн өсөлт үзүүлээд байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

"Wedbush хөрөнгө оруулалтын компани" өөрсдийн тэмдэглэлдээ “Шинэ зар сурталчилгааны аргачлал нь захиалагчдын өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. Бид ирэх жил энэ үзэгдэл үргэлжилж жилд Netflix 17 сая шинэ хэрэглэгчтэй болж чадна гэж найдаж байна” хэмээв.

Таныг манай компанийн зүгээс зохион байгуулж буй “Top Traders” event-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/4454456

Шинжээчийн дүгнэлт

Netflix[NASDAQ:NFLX] тайлан өнгөрсөн долоо хоногт гарлаа. Компанийн тайлан хүлээлтээс бага гарснаар хувьцааны ханш уналттай арилжаалагдах магадлалтай байсан. Харин шинэ захиалагчдын тоо 7.5 сая гарснаар хүлээлт болох 4.5 саяас өндөр байлаа. Ингэснээр ханш эсрэгээрээ хүчтэй өсөлт үзүүлж нэгж хувьцааны үнэ 342$ орчимд ирээд байна. Тухайн компанийн нэвтрүүлсэн шинэ зар сурталчилгааны бодлого нь шинэ харилцагч татахад эерэг нөлөө үзүүлсэн нь харагдаж байна.

Эх сурвалж: www.investing.com

Түлхүүр үгс:

АНУ-ын зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Гадаад зах зээл

Таванбогд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)