Азийн зах зээл: Бар жилийн сүүлийн өдөр Hang Seng өсжээ

2023 он 1 сар 23 өдөр
231
0

ГОЛ ӨНЦӨГ:   

  • БНХАУ-ын томоохон хотуудад иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж цар тахлын тохиолдлын тоо оргилоосоо буцаж буурч байна.
  • “Morgan Stanley” БНХАУ-ын эдийн засаг энэ онд 5.7%-аар өснө гэлээ.

Бар жилийн сүүлийн арилжааны өдөр Hang Seng индекс 1.8%-аар өсөж, БНХАУ дахин нээгдэж байгаа хүлээлтийг улам бүр нэмэгдүүлэв.

Хонг Конгын хөрөнгийн зах зээл

Өнгөрсөн баасан гарагт Хонг Конгын хөрөнгийн бирж хаагдах үеэр Hang Seng индекс 1.8%-аар өсөж 22,044 нэгжид хүрлээ. Hang Seng Tech индекс 2.7%-аар өссөн бол Шанхайн нэгдсэн индекс 0.8%-аар өссөн байна.

Alibaba Group Holdings /9988.HK/ 3.7%-аар өсөж 116 HKD, Tencent Holdings /0700.HK/ 2.4%-аар өсөж 391.80 HKD-д хүрсэн бол Хятадын газрын тосны томоохон компаниудын орлого, ашиг нь өссөн мэдээ гарч улмаар CNOOC /0883.KH/ 5.4%-аар өсөж 11.38 HKD, Petrochina /0857.HK/ 3.6%-аар өсөж 4.02 HKD-д хүрлээ. 

БНХАУ цар тахлаас сэргэх үү

Өнгөрсөн оны 12-р сард Хятадын эрх баригчид цар тахлын хөл хориог цуцалсны дараа, “Covid-19”-ын халдварын тоо хэдийн оргилдоо хүрч эргээд буурч байх магадлалтай байна. Учир нь Хятадын хотуудад хөл хөдөлгөөн сэргэж, метроны зорчигчдын тоо өндөр давтамжтай нэмэгджээ. Энэ нь БНХАУ цар тахлын хямралаас сэргэж байгааг харуулж буй юм.

HSBC Jintrust Fund Management 2023 оны стратегийн тайландаа “БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд томоохон өсөлтийг хийсэн. Мөн энэ оны 1-р улиралд хөрөнгийн зах зээл нааштай харагдаж байгаа. Дээр нь АНУ-ын бодлогын хүүгийн өсөлт оргилдоо хүрч, Хятадын эдийн засаг засаг сэргэх дүр зурагтай байна гэжээ.”

“Morgan Stanley” БНХАУ-ын зах зээлийг онцлов

АНУ-ын топ хөрөнгө оруулалтын банк Morgan Staley-н шинжээчид “БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт 12-р сард аль хэдийн эхэлсэн байх магадлалтай. Мөн тус сэргэлт төсөөлснөөс ч хүчтэй байгаа бөгөөд энэ онд Хятадын эдийн засаг 5.7%-аар өснө гэж таамаглаж байгаа аж.” [Тус банк 2022 онд БНХАУ-ын эдийн засаг 3%-аар өснө гэж таамагласан.]

Шинжээчийн дүгнэлт

Өнгөрөгч амралтын өдрүүдээр БНХАУ-ын уламжлалт “Цагаан сарын” баяр эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хонг Конгын хөрөнгийн бирж 3 хоног амрах юм. Харин өнгөрсөн баасан гарагт Hang Seng индекс 1.8%-ийн өсөлт үзүүлсэн нь хүлээлт хэр өндөр байгааг харууллаа. Дээр нь АНУ болон БНХАУ-ын харилцаанд нааштай талууд ажиглагдлаа Тодруулбал БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Liu He болон АНУ-ын Сангийн сайд Janet Yellen нар уулзаж, хоёр орны худалдааны бодлогын талаар хэлэлцэн албан ёсны айлчлал хийх талаар санал солилцсон байна. 

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Эх сурвалж: http://www.aastocks.com/

Түлхүүр үгс:

Азийн зах зээл

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)