TBC MENTOR №16 | Бодлогын хүү өсөх нь хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлөх вэ?

2025 он 3 сар 21 өдөр
556
0

🏛Бодлогын хүү гэж юу вэ?

   Бодлогын хүү нь Төв банкнаас арилжаалж буй богино хугацаат үнэт цаасны хүүг илэрхийлдэг. Монголбанк 2018 оноос эхлэн 28 хоногтой Төв банкны үнэт цаасны хүүг бодлогын хүү болгон зарлаж эхэлсэн. Энэ хүү нь банкуудын хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлж, банкууд шийдвэр гаргахдаа бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулдаг.

   Бодлогын хүүгийн өсөлт нь мөнгөний хатуу бодлогыг илэрхийлж, инфляцыг хянах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэх зорилготой байдаг. 

   Мөн банк хоорондын захын хүү бодлогын хүүтэй ойр байхаар тогтоодог ба энэ хүүгийн коридор нь бодлогын хүүгээс +/- 1 нэгж хувьд тогтдог. Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрийг улирал бүр хуралдаж гаргаж, Мөнгөний бодлогын мэдэгдлээр дамжуулан олон нийтэд мэдээлдэг.
 

Бодлогын хүүний шийдвэр хэрхэн гардаг вэ?

   Мөнгөний бодлогын хорооны хуралдааныг Монголбанкны ерөнхийлөгч удирдаж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрээ гаргана. Хэрэв санал тэнцвэл хурлыг удирдаж буй хүн санал шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Уг шийдвэр нь эдийн засгийн байдал, инфляцын түвшин, үнэ ханш, дотоод болон гадаад зах зээлийн нөхцөл байдалд тулгуурлаж гардаг бөгөөд Монголбанкнаас тусгайлан судалгаа хийж танилцуулдаг. Гарсан шийдвэрийг ажлын 14 хоногийн дотор олон нийтэд ил тод, үндэслэлтэйгээр мэдээлнэ. Гэнэтийн, онцгой эсвэл яаралтай асуудал үүсвэл ээлжит бус хурлыг зохион байгуулж болох бөгөөд энэ хурлыг хийхээс ажлын 5 хоногийн өмнө хорооныхонд мэдэгддэг байна.

🤔Монголбанк бодлогын хүүгээ 2% өсгөсөн нь цаашид ямар нөлөөтэй вэ?

   Монголбанкны мөнгөний бодлогын хороо инфляцын түвшин өсөж, эдийн засагт үнийн өсөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор мөнгөний бодлогыг чангаруулах шаардлагатай гэж үзэн, 2025 оны 3-р сарын 7-ны хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөн 12 хувьд хүргэх шийдвэр гаргасан. 

   Түүхэн статистикаас үзвэл, бодлогын хүүгийн хөдөлгөөн нь зах зээл дэх хүүнд ойролцоогоор 2 улирлын хоцрогдолтой нөлөөлж байсан байна. Ийнхүү зах зээл дэх суурь хүү өссөнөөр хадгаламж, бонд, зээл зэрэг бусад бүтээгдэхүүнийн хүүгийн түвшин цаашид өсөх хүлээлт бий болгож байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж өсөх ба бизнес эрхлэгчдийн хувьд санхүүжилтийн зардал мөн өснө гэсэн үг юм.

✔️Хөрөнгө оруулагчид одоо ямар алхам хийх нь зүйтэй вэ?

   Ийнхүү дотоодын хүүгийн түвшин өсөж буй энэ үед, эрсдэл багатай /төгрөгийн/ компанийн бондыг хөрөнгө оруулалтын багцдаа түлхүү нэмэгдүүлэх нь оновчтой стратеги юм.  

   Хүүгийн өсөлттэй үед бизнес эрхлэгчдийн зээлжих чадвар буурах хандлагатай байдаг тул ялангуяа бондын хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэлээ нарийн судалж, илүү найдвартай компанийн бондод хөрөнгө оруулах нь чухал. 

Тухайн компанийн бондыг эрсдэлийг судлахад дараах голлох мэдээллийг нягтлахыг зөвлөе. Үүнд: 

  • Хүүгийн түвшин: Бондын хүүгийн түвшинг салбарын дундажтай харьцуулах (өгөөж өсөх тусам эрсдэл өснө)
  • Мөнгөн урсгал: Тухайн компанийн үйл ажиллагааны тогтвортой байдал буюу бондын эргэн төлөлтийг өөрийн мөнгөн урсгалаас төлөх чадамж
  • Барьцаа, баталгаа: Бондын эргэн төлөлтийг хийх чадваргүй болсон тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах ямар аргууд байгааг судлах
  • Бусад: Зах зээл, салбар, компанийн үйл ажиллагаа, засаглал, менежментийн туршлага, цаашдын санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө г.м

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

TBC Mentor

Бонд

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)