BREAKING NEWS: "ТҮМЭН ШУВУУТ" ХК 1 тэрбум төгрөг хүртэлх дүнгээр хувьцаагаа халааслана

2025 он 3 сар 20 өдөр
1396
0

   "Түмэн Шувуут" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс 2025 оны 3 сарын 14-нд хуралдаж, 1 тэрбум төгрөг хүртэлх дүнгээр өөрийн хувьцааг буцаан худалдан авах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь компанийн хувьцааны үнэлгээг дэмжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, улмаар хувьцааны ханшийг тогтворжуулах хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. 

   Хувьцааг буцаан худалдан авах нөхцөл нь тодорхой хэмжээнд хязгаарлагдсан бөгөөд захиалгын үнэ өнгөрсөн 30 хоногийн жигнэсэн дундаж ханшийн 120%-иас хэтрэхгүй байх нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр худалдан авахгүй байх хяналттайгаар хийгдэх юм. Түүнчлэн, нэг сард худалдан авах дүн 200 сая төгрөг хүртэл, нийт худалдан авах дүн 1 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байна. Худалдан авах үйл ажиллагаа 2025 оны 5 сарын 1-нээс эхэлж 12 сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Мөн худалдан авалтын талаархи мэдээллийг олон нийтэд ил тод байлгах үүднээс долоо хоног бүрийн Баасан гарагт www.tumenshuvuut.mn болон www.mse.mn цахим хуудсаар мэдээлэх юм.

   Хувьцаа халааслах нь компанид хэд хэдэн давуу тал бий болгодог. Юуны өмнө энэ нь удирдлагын итгэлийг нэмэгдүүлж, хувьцааны үнэ хэт уналтаас сэргийлэх арга хэмжээ болдог. Ингэснээр хөрөнгө оруулагчид компанийн урт хугацааны үнэлгээнд итгэж, хувьцааны эрэлт нэмэгдэх боломжтой. Мөн EPS (нэгж хувьцаанд ногдох ашиг) болон ROE (өөрийн хөрөнгийн өгөөж) өсөх нөхцөл бүрдэж, хувьцаа эзэмшигчдийн үр өгөөж сайжирна. Түүнчлэн, нэмэлт хувьцаа гаргахгүй учраас хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь буурахгүй бөгөөд хяналтаа хадгалах давуу талтай.

   Гэсэн хэдий ч энэ нь зарим сул талуудтай. Хувьцаа худалдан авахад зарцуулах мөнгө нь өөр бусад төсөл, хөрөнгө оруулалт, судалгаа хөгжүүлэлт, өр барагдуулах зэрэгт ашиглагдах боломжийг бууруулдаг. Мөн бэлэн мөнгөний нөөц багасах тул компанийн санхүүгийн хөрвөх чадвар сулрах эрсдэлтэй. Нөгөө талаас, компанийн санхүүгийн байдал сайнгүй үед хувьцаагаа халааслах нь менежментийн буруу шийдвэр болж зах зээлд сөрөг хүлээлт үүсгэх магадлалтай.

   Энэ халааслах үйл явц дараах алхмуудаар хэрэгждэг. Юуны түрүүнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) тогтоолыг Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-д хүргүүлж, Санхүүгийн Зохицуулах Хорооны (СЗХ) зөвшөөрлийг авах шаардлагатай. Дараа нь худалдан авалтын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, хагас жил тутамд үйл ажиллагааны тайлан гарган танилцуулна. Тухайлбал, 4 сарын 1 болон 7 сарын 20-ний дотор үйл ажиллагааны тайландаа нийтлэх шаардлагатай.

   2025 оны 3 сарын 19-ний байдлаар "Түмэн Шувуут" ХК-ийн хувьцааны хаалтын ханш 368 төгрөг байгаа бөгөөд цаашид энэ үйл ажиллагаа хувьцааны ханшийг тогтворжуулж, хөрөнгө оруулагчдад эерэг дохио болох хүлээлттэй байна.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Breaking news

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)